Гэртээ хийж болох хөгшрөлтийн эсрэг 10 дасгал

Таны наснаасаа залуу харагдаж, үзэсгэлэнт төрхөө удаан хадгалах нь зөвхөн таниас өөрөөс тань хамаарна. Мэдээж гадны хүчин зүйлүүд байх ч гэлээ, та өөртөө арчаатай, арьсандаа анхаарал халамж сайн тавьж чадвал үргэлж цэл залуугаараа харагдаж чадна. Өнөөдөр та бүхэндээ арьсыг чанга, толигор байлгах нүүрний дасгалуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

1. Нүүрээ тослох

Нүүрээ тослохдоо иллэг хийж байгаарай. Орой нүүрээ угааж цэвэрлэсний дараа өөрийн хэрэглэдэг чийгшүүлэх тосыг нүүр болон хүзүүндээ түрхэж, заасан сумны дагуу татаж илээрэй. Мөн хурууныхаа өндгөнд тосоо түрхэж, хооронд нь сайтар үрээд, нүүрэндээ түрхэх хэрэгтэй.

2. Амрах

Арьсаа амраахын тулд нүдээ аньж, гараараа нүүрээ таглана. Хэдэн секундын дараа гараа хүзүү рүүгээ буулгана. Энэ нь таны арьсыг дараа дараагийн алхамд бэлтгэх болно.

3. Арьсаа бэлтгэх

Гараараа нүүрнийхээ төв хэсэгт хөнгөн дарж өгөөрэй. Энэ нь таны тунгалгын системийг идэвхжүүлж, арьсыг бүлээцүүлж, массаж хийхэд бэлэн болгоно.

4. Тойрог чиглэл

Нүүрний төвөөс эхлэн, тойрог чиглэлээр тосоо нүүрэндээ шингээж, гадагш болон дээш доош түрхэнэ.

5. Эрүүг тойруулан түрхэнэ

Хоёр гарынхаа долоовор болон дунд хуруугаа эргүүлж эрүүн дээрээ тааруулж байрлуулна. Тус байрлалаас хуруугаа дээш чих рүүгээ өргөж иллэг хийнэ. 6 удаа давтаж хийгээрэй.

6. Хацраа өргөх 

Хоёр хугуураа хацрын ясан дээр байрлуулна. Тус байрлалаас хуруугаа хоёр тийш салгаж татаарай. Энэ нь таны хацрыг унжихаас сэргийлнэ. 6 удаа давтаж хийгээрэй.

7. Хацрын яс

Хацрын ясны дор гарын алганы доод хэсгийг байрлуулж, хоёр тийш татаж чангална. Ойролцоогоор 10 секунд байрлалаа хадгалаарай. 6 удаагийн давтамжтай хийгээрэй.

8. Нүдний эргэн тойрон

Нүд хавдаж, зовхи унжихаас сэргийлэх дасгал. Хоёр гарынхаа дунд болон долоовор хурууг нүдний дор зурагт харуулсантай ижил байдлаар байрлуулна. Тус байрлалаас хуруугаараа арьсаа татаж, чангалаараарай.

9. Дух хэсэг

Хуруунуудаа хөмсөгний дээд талд байрлуулна. Эндээс бага зэрэг даралт үзүүлж, дараа нь хоёр тийш татаарай. 6 удаа давтаж хийгээрэй.

10. Хүзүү

Гараа хүзүүнийхээ голд байрлуулна. Бага зэрэг дарж байгаад мөр рүүгээ гараа буулгаж, арьсаа татаарай. Хоёр талд тус бүр 3 удаа хийнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!