Танд энэ байхад л ямар ч өвчнөөс айх хэрэггүй болно. Эм, эмнэлэг гэж юу байдгийг ч мартана!

Танд ердөө хушга байхад л ямар ч өвчнөөс айлтгүй болж, эрүүл энх удаан амьдарч чадах юм.

Үнэхээр итгэмээргүй санагдаж байгаа ч, маш олон судалгаагаар хушга нь хүний эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй болохыг онцолсон байдаг.

Та өдөрт 2-3 ширхэг хушга идэж байгаарай. Тэгээд л та ямар ч өвчнөөс айлтгүй болох юм. Харин эрүүл хүнд хийж чадахгүй зүйл гэж хаана байх билээ.

  • Тархины хүнс:

Хушганд агуулагдах Омега-3 тосны хүчил нь тархины эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, ой тогтоолтыг сайжруулдаг. Мөн хушга нь депресстэй идэвхтэй тэмцдэг хүнс юм.

  • Шим тэжээлт чанар өндөр:

Хушганд уураг, аминдэмүүд, Омега-3 тосны хүчил, эрдэс бодисууд, лецитин болон бусад ханаагүй тосны хүчлүүд ихээр агуулагддаг.

  • Аминдэмүүд болон эрдэс бодисын агууламж:

Хушга нь B6 аминдэмийг их хэмжээгээр агуулдгийн дээр Е витамин ч их агуулагддаг. Мөн манган, магни, фосфор, төмөр агуулагддаг.

  • Омега-3 тосны хүчлийн агууламж:

Бидний биеийн эд эсийн өсөлт, дархлалын систем, цус өтгөрөх, өвчин эмгэгээс сэргийлэх зэрэгт Омега-3, Омега-6 гэсэн хоёр тосны хүчил чухал шаардлагатай байдаг. Хушганд Омега-3 тосны хүчил анхдагч хэлбэрээрээ агуулагддаг.

  • Холестерин эсэргүүцэгч:

Зүрхний титэм судасны эмгэг нь холестерины хэмжээ ихэссэнээс үүддэг. Хушганд агуулагддаг Омега-3 тосны хүчил нь холестерины хэмжээг нэмэгдэхийг идэвхтэй эсэргүүцсэнээр зүрхний титэм судасны эмгэгээс сэргийлдэг.

  • Үс арчилгаа:

Хушганы тос нь биотин /B7/, кали, Омега-3, 6, 9 тосны хүчлүүдийн баялаг эх сурвалж. Энэ нь үсний уутанцрыг бэхжүүлж, халзрах явцаас сэргийлэхийн хамт хагны эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн халдвараас сэргийлж, мөөгөнцрийн эсрэг үйлчилдэг байна.

  • Арьс арчилгаа:

Е витаминтай нэгдсэн В витамин нь байгалийн антиоксидант бөгөөд стрессийг үүсгэгч чөлөөт радикалуудтай тэмцэхэд тусалж, үрчлээ үүсэх явцыг сааруулдаг байна. Хушганд агуулагдах тос нь арьсыг чийгшүүлж, нүд орчмын хар хүрээг цайруулж, хавагналтыг арилгаж, нүдийг амраадаг аж.

  • Жирэмсэн эмэгтэйд:

Жирэмсэн эмэгтэйн бие болон урагт нэн шаардлагатай эрүүл витамин В-гийн комплексийг агуулдаг. Мөн жирэмсний үеийн дотор муухайрахыг болиулж, хүүхдийн тархины хөгжлийг дэмждэг байна.

  • Хавдраас урьдчилан сэргийлдэг:

Хушганд хөхний болон түрүү булчирхайн хавдрын өсөлтийг саармагжуулах Омега-3 тосны хүчил, антиоксидантууд, витамин Е зэрэг олон нэгдлүүд агуулагддаг.

  • Чихрийн шижинтэй тэмцдэг:

Саяхны судалгаагаар долоо хоног бүр хушгыг ахиухан хэрэглэдэг байсан хүмүүсийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэл 15-21%-иар буурч байгааг тогтоожээ.

  • Жингийн менежмент:

Хушганд агуулагддаг Омега-3 тосны хүчил, уураг, ширхэглэгүүд нь цатгалан мэдрэмжийг төрүүлдэг. Хэдийгээр тосон дахь калори их боловч хушганы тос нь эрүүл тос байдаг.

  • Ясны эрүүл мэндэд:

Хушганд ясыг бэхжүүлдэг альфр линолений хүчил агуулагддаг. Мөн Омега-3 хүчил нь үрэвслийг багасгаж, ясны өөрчлөлтийг бууруулдаг байна.

  • Хоол боловсруулах системийн эрүүл мэндэд:

Хушганд ихээр агуулагддаг ширхэглэг нь хоол боловсруулах системийн эрүүл мэндэд нэн сайн нөлөөтэй.

  • Дархлааг дэмждэг:

Толбот үлд, хайрст үлд, астма, үе мөчний үрэвслийн эсрэг нөлөө үзүүлэхийн хамт дархлааны системийг дэмжсэнээр хавдрын эсийн өсөлтийг бууруулдаг.

  • Цусны судасны эрүүл мэнд:

Омега-3 тосны хүчил нь зүрхний хэм алдагдах, цус өтгөрөхийг багасгах ба цусны судасны уян хатан байдлыг дэмждэг. Цаашлаад зүрхний өвчлөл, шигдээснээс сэргийлдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!