Өсвөр насны хүүхдээ хүнтэй болзож эхлэхэд нь хийх хэрэгтэй 7 зүйл

Өсвөр насныхны 35 орчим хувь нь романтик харилцаатай байдаг гэсэн судалгаа бий. Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ амьдралын энэ үеийг байж боломгүй зүйл гэж үздэг. Эцэг эхчүүд яг энэ үед хүүхдийнхээ үерхлийн харилцаанд хөндлөнгөөс оролцож, хэтэрхий хайхрамжгүй хандах тохиолдол их байдаг.

Бид та бүхэндээ өсвөр насны хүүхдээ дэмжихийн тулд хийж болох зүйлсийг танилцуулж байна.

1. Хүүхдийнхээ найз охин/ хөвгүүнтэй танилц

Та хүүхдийнхээ найз хөвгүүн/охинтой танилцсанаар тэднийг ямар хүнтэй цагийг өнгөрөөж байгааг олж харах боломжтой юм. Тэднийг оройн хоолонд урих эсвэл хамтдаа аялалд гарах хэрэгтэй. Иймэрхүү үйл ажиллагаанууд нь та хүүхэдтэйгээ илүү нээлттэй харилцах үндэс суурийг тавьдаг.

2. Өсвөр насны хүүхдийнхээ мэдрэмжийг бүү үгүйсгэ

Эцэг эхийн хувьд танд байх ёстой туршлага бол ямар нэг зүйл ямар чухал ач холбогдолтой эсвэл ноцтой болохыг тодорхойлох явдал юм. Хүүхдийнхээ хайр, аз жаргал, урам хугарах, шаналал зэргийг нь хүлээн зөвшөөр. Сэтгэл хөдлөлөө даван туулах хэрэгтэй гэж хэлэхийн оронд мэдрэх нь зүгээр гэдгийг тэдэнд сануулаарай.

3. Хэт хязгаарлаж болохгүй

Хүүхдийнхээ амьдралын энэ үед хяналт тавьж байх нь эцэг эхийн үүрэг юм. Хэдийгээр өсвөр насныханд хяналт хэрэгтэй байдаг ч тэдний ихэнх нь өөрсдөө зөв шийдвэр гаргах чадвартай байдаг.

Хүүхдийнхээ хүсэлт болгонд учрыг нь тайлбарлахгүйгээр “үгүй” гэж хэлэх нь түүнийг танаас ихэнх зүйлээ нууцлахад хүргэнэ. Тиймээс та хүүхдийнхээ хайр дурлалын харилцаанд илүү найрсаг хандаж, тэднийг ямар ч  үед удирдан чиглүүлэхэд бэлэн байгаарай.

4. Танддаг байж болохгүй

Өсвөр насны хүүхдээ танд мессеж бүрээ харуулах, бодит амьдрал эсвэл виртуал яриаг нь чагнаж, болзоо болгоноо хэлж байхыг шаардах хэрэггүй. Энэ нь хүүхэд тань танаас нууцаа илүү ихээр нуух нэг шалтгаан болдог.

5. Хүүхдүүддээ хил хязгаар тогтоохыг заа

Хүүхэддээ эвгүй нөхцөл байдалд үгүй гэж хэлж, хэлсэн үгэндээ тууштай байхын чухлыг сануул. Өсвөр насныханд найз нөхөд нь дарамт шахалтанд орсон гэж үзвэл юу хийх талаар зааварчилгааг өгөх хэрэгтэй. Хурдан алхах эсвэл тан руу шууд залгах нь хүүхэддээ зааж өгч болох аюулгүй байдлын зарим зөвлөмж юм.

6. Өсвөр насны хүүхэдээ болзох гэж байгаа тухайгаа хэлэхийг зөвшөөр

Та тэднийг өөрийнхөө талаар болон хамтрагчийнхаа талаар ярихад нь маш сайн сонсогч байгаарай. Мөн та ярьж байгаа зүйлсийг нь чин сэтгэлээсээ хүлээн авч сонсвол тэд дараагийн удаа ярихдаа маш дуртай байх болно.

7. Тэдэнд итгэ

Өсвөр насны хүүхэддээ итгэх нь тэдэнд өөрийнхөөрөө сэтгэж сурах боломжийг олгодог. Өөрсдийн хийсэн үйлдэлдээ хариуцлагатай байхыг заах нь тэднийг харилцаандаа зөв шийдвэр гаргахад түлхэц болно.

Таны хүүхэд үе үе ийш тийшээ явахыг хүсэх нь гарцаагүй ч та зарим зүйл дээр тэдэнд итгэвэл харилцан итгэлцэл бий болж илүү дотно болно.

Та өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн харьцдаг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!