Бидний мэддэггүй өдөр тутмын хэрэглээний зүйлүүд дээр байдаг далд утгатай 11 зүйл

Бид өдөр тутмын зүйлсдээ нэг их анхаарал хандуулдаггүй. Мэдээж хэрэг зүгээр л хэрэглээний зүйлс учир тийм ч сонирхолтой санагддаггүй байх. Гэхдээ энгийн зүйлс ч зарим нэг сонирхолтой зүйлсийг өөртөө нуудаг байж болох юм.

1. Цамцан дээрх гурвалжин

Бидний дуртай цамцнууд дээр ийм гурвалжин байдаг. Энэ нь зүгээр л загвар мэт харагддаг ч үнэн хэрэгтээ цамцны захыг сунахаас сэргийлдэг байна.

2. Хүрэм дээрх мөрний товч

Ихэнх хүрмэн дээр ийм төрлийн гогцоо болон товч хадсан байдаг. Энэ нь мэдээж маш загварлаг харагддаг ч үйлдвэрлэгчид цүнх үүрсэн үед оосорыг нь унагахгүйн тулд үүнийг хаддаг байна.

3. Эрэгтэй хүний пиджакны баруун талын 2 халаас

Зарим пиджакнууд баруун талдаа 2 халаастай байдаг ба дээхэн үед ноёд галт тэрэгний тасалбараа энэхүү халаасанд хадгалдаг байжээ. Харин өнөө үед энэ нь зүгээр л уламжлал болсон.

4. Зүүний хатгуур

Мэргэжлийн хүмүүсийн үзэж буйгаар будаатай зүүний хатгуур нь зүүг маш хурц болгодог хэмээн үздэг.

5. Хувцасны модон өлгүүр

Модон материалтай хувцасны өлгүүр нь эрвээхэйг үргээх маш гайхалтай зэвсэг бөгөөд таны хувцасны үнэрийг ч сайхан болгоно.

6. Цамцны ар талын гогцоо

Ийм гогцоотой цамц нь ар талаараа өлгөвөл илүү сайнаар хадгалагдах боломжтой гэсэн үг юм.

1960-аад онд нэгэн коллежийн оюутнуудад цамцнуудаа шүүгээндээ өлгөх боломжтой болгохын тулд ийм гогцоо хийхийг урайлдаг байв. Хожим нь оюутнууд харилцааны статусаа илэрхийлэхдээ гогцоог ашигласан бөгөөд хэрэв хэн нэгэн гогцоогүй цамц өмссөн бол тэр хэн нэгэнтэй болзож байна гэсэн үг байжээ.

7. Цамцны дээд товчны хэвтээ нүх

Ийм төрлийн сорочкин цамцнуудын ихэнх нүхнүүд босоо, харин дээд хэсэг нь ихэвчлэн хэвтээ байдаг. Хэрэв та цамцаа тайлалгүйгээр зангиа зүүхээр шийдсэн бол товчыг тайлахгүй байхын тулд үүнийг тусгайлан хийдэг.

8. Лего тоглоомууд

Лего үйлдвэрлэгчид бяцхан үйлчлүүлэгчиддээ санаа тавин тоглоом бүрийн толгойд жижиг нүх гаргадаг. Энэ нь хүүхэд тоглоомыг залгих тохиолдолд агаарыг нэвтрүүлэх зорилготой аж.

9. Пальтоны авагддаггүй бүс

Өнөө үед пальтоны бүсийг ихэвчлэн гоёл чимэглэлийг зорилгоор хийдэг болсон ба анхандаа уг хувцасыг илүү тайлтай харагдуудахын тулд хийдэг байв.

10. Соруултай ундаа нь жижиг далавчтай байдаг

Соруултай ундааны хайрцагны хажуу талд жижигхэн далавч байдагийг та мэдэх байх. Энэ нь хүүхэд барьж уух зориулалттай зүйл юм.

11. Heinz-ны саван дээрх 57

Энэхүү тоонууд нь үйлдвэрлэгчдийн азын тоо бөгөөд савны гадна талаас шахахад тохиромжтой цэг юм.

Та өөр ямар зүйлийн далд шинж чанарын талаар мэдэх вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!