Таны арьсан дээрх жижиг цагаан товгорууд юу вэ?: Үүнийг арилгах шалгарсан аргууд

Шинээр төрсөн хүүхдүүдийн 40-50% нь нүүрэндээ жижиг цагаан товгортой байдаг. Заримдаа эдгээр батга нь насанд хүртэл нүүрнээс арилдаггүй. Тиймээс ийм батгатай байх нь энгийн үзэгдэл гэж ойлгож болно. Гэхдээ арилгаж болох аргууд ч бас бий. Энэ талаар илүү дэлгэрэнгүй судалж мэдэцгээе.

Энэ товгорууд юу вэ?

Бидний арьс нь ус болон тосноос гадна кератин, коллаген, эластин гэх мэт уургуудаас бүрддэг. Арьс, үсийг бий болгодог хамгийн чухал уураг буюу кератиний үйлдвэрлэл ихсэж арьсан дор хуримтлагдах болон арьсны үхэжсэн эс гуужихгүй арьсан дор дарагдах үзэгдлийг Милиа гэж нэрлэдэг. Ихэвчлэн нүдний зовхи гэх мэт эмзэг хэсэгт үүсдэг бөгөөд хатуу, цайвар, цагаан өнгөтэйгээр бөөгнөрөн сувд шиг үүсдэг.

Үүнийг хэрхэн арилгах вэ?

 

Энэ нь таны арьсанд ямар нэгэн хор хөнөөлгүй боловч арилгахыг хүсч байгаа бол хэд хэдэн байгалийн гаралтай арга бий.

  1. Арьсаа чийгшүүлж, хамгаалах

Арьсаа маш сайн чийгшүүлж, өдөр бүр чанартай нарны тос түрхээрэй. Эдгээр бүтээгдэхүүн нь таны арьсыг хамгаалж, зөөлөн, өө сэвгүй байхад туслах болно. Заавал зун гэлтгүй өдөр бүр нарны тос түрхэхээ битгий мартаарай.

2. Арьсаа гуужуулах

Арьсаа гэмтээхгүйн тулд зөөлөн скраб хэрэглээрэй. Арьсныхаа үхсэн эсийг гуужуулах нь арьсаа милиагаас хамгаалах нэгээхэн арга юм.

3. Ретинол агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж үзээрэйРетинол агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж үзээрэй

Ретинол бол товчхондоо цэвэр витамин А гэсэн үг. Ретинол нь эрүүл арьсны эсүүдийн үйлдвэржилтийг дэмжиж, чөлөөт радикалаас хамгаалагч хүчтэй антиоксидант. Арьс шинэчлэлтийн мастер учраас арьсаа одоо байгаагаас нь дээрдүүлж шинэчлэхийг, шинэ арьстай болохыг хүссэн хүн бүрд ач тусаа өгөх орц.

4. Салицилийн хүчил хэрэглэ

Энэ хүчлийг ихэвчлэн батгатай тэмцэх арга гэж зөвлөдөг бөгөөд милиаг арилгахад ч бас тустай. Унтахынхаа өмнө салицилийн хүчил түрхээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!