Энэ өвөл трэнд болох 8 гадуур хувцас

Өвлийн улиралд хөөрхөн хүн байдаггүй гэдэг. Гэвч энэ нь өнөөгийн нийгэмд жаахан хоцрогдсон ойлголтуудын нэг болоод байна. Учир нь хүмүүс хувцасны дулаан байдлыг бодолцож хувцас авдаг ч, хэзээ ч загвар трэндийг мартдаггүй юм. Ингээд энэ өвлийн трэнд болох хувцаснуудтай танилцана уу.

1. Ирвэсийн хээтэй урт шуба

Тус өнгийн хиймэл үсэн шуба нь энэ жилийн хувьд охидын трэнд болоод байгаа юм. Амьтны үс ашиглаагүй тул илүү хүмүүнлэг, түүнчлэн гоёмсог хээтэй тул загварлаг, мэдээж загварын тухайд яриангүй гоёмсог юм. Шубан дотроо та даашинз, өмд гээд хүссэнээ өмсөж болно.

2. Олон давхар куртик

Манайд хараахан нэвтрээгүй байгаа хэдий , барууны бүсгүйчүүдийн хувцасны шүүгээнд аль хэдийн байраа эзэлчихсэн гэнэ шүү. Харагдах байдлын тухайд нэг их нүдэнд дасахгүй байгаа ч, гудамжаар мэр сэр ийм хувцастай залуус явж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

3. Тэдди бамбаруушыг санагдуулам хүрэм

Хэд хэдэн худалдааны хуудсуудаар хэдийн зарагдаад эхэлсэн энэхүү хөөрхөн үслэг бор хүрэм нь танд ч мөн таалагдах нь лавтай.Нэг их этгээд чамин хийцгүй боловч, таныг үнэхээр загварлаг харагдуулж, дулаахан мэдрэмжийг төрүүлнэ.

4. Цэцгэн хээ

Тиймээ цэцгэн хээг мэдээж хэзээ ч орхигдуулж болохгүй. Магадгүй хэзээ ч хоцрогдохгүй хувцасны нэг төрөл бол цэцгэн хээтэй даашинз, бас гадуур хүрэм юм. Лав ч таныг харсан нэгэн ямар дэгжин юм бэ хэмээн дуу алдах нь ойлгомжтой.

5. Холимог хувцас

Нэг хувцсанд ямар олон төрлийн материал,өнгө, загварын шийдлүүд багтсан байгааг хараач! Энэ чинь л харин жинхэнэ загварлаг, юунд ч баригдах дургүй, чөлөөт залуусын сонголт юм. Энэ өвөл юутай ч таныг үнэхээр ер бусын харагдуулна.

6. Шугаман хээ

Мөн л хоцрогдохгүй загвар, өнгөний шийдэлтэй хүрэмнүүдийн нэгээр нэрлэж болно. Тус өнгийн хээ нь зөвхөн охид бүсгүйчүүд гэлтгүй залуусыг хүртэл үнэхээр дэгжин харагдуулах болно. Найз залуутайгаа хослуулаад өмссөн ч болго шүү дээ охид минь.

7. Хөвөнтэй, памбагар куртик

Манай улиралд мөн ч тохирох дулаахан загваруудын нэг юм. Эхнээсээ мэр сэр, иймэрхүү хийцтэй, дулаахан зузаан куртикийг охид залуучууд ихээхэн өмсөж яваа харагдана. Тус куртикны хамгийн гол зорилго нь дулаан байдал болов уу.

8. Хиймэл үсэн шуба

Өнгөний хувьд мэдээж дахин давтагдашгүй, илүү тод байх тусмаа илүү загварлаг, бас дэгжин харагдана. Тэр тусмаа шар, ногоон, ягаан гэх мэт маш ер бусын тод өнгүүдийг онцолж байгаа юм шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!