Хүүхдээ хэзээ ч битгий дутуу үнэл! Тэд таниас ч илүүг хийж чадна

Хэрэв та хүүхдээ хангалттай сайн биш хэмээн бодож, дүгнэдэг бол энэ тийм ч зөв дүгнэлт биш. Учир нь бид заримдаа хүүхдүүдээ хэтэрхий дутуу үнэлээд байдаг мэт санагддаг. Тус мэдээллийг үзээд, та бяцхан хүүхдээ арай өөр нүдээр харах ч юм бил үү?

1. Хүүхдүүд маш өвөрмөц төсөөлөлтэй

Томчууд маш бага зүйлээс болж стресстэж, хямардаг. Харин хүүхдүүдийн хувьд бол өөр. Тэд хичээл дээрээ, даалгавраа хийж байхдаа ч өөрийн төсөөлөл мөрөөдлийн ертөнцөөр аялж, тайвширч чаддаг. Өөрөөр хэлбэл, тэдний энэ төсөөлөн бодох, ургуулах чадвар нь бэлэг юм.

2. Хүүхдүүд маш хурдан ярьдаг

Зөвхөн хүүхдүүд ч богино хугацаанд маш хурдан ярьж чаддаг. Мөн тэд өөрийн төсөөллийн ертөнцөө бодит ертөнцтэйгээ хольж, юу үнэн, юу бодит болохыг ялгаж чаддаггүй юм. Ихэнх хүүхдүүдийн дунджаар, тэд 2 насандаа хэлд ордог. Тэр мөчөөс л эцэж цуцахгүй ярьж эхэлдэг.

3. Шалгалтаас айдаггүй

Хүүхдэд заяагдсан бас нэгэн гайхалтай чадвар бол өөрийн сурсан мэдсэнээ хэнээс ч хэзээ ч зовохгүйгээр ямар ч айдасгүй илэрхийлэх явдал юм. Иймээс тэд шалтгалтнаас айлгүй, хамгийн сайнаараа хурдан хийж чаддаг.

4. Сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаг

Тэд өөрт нь таалагдахгүй байгаа болон хийхийг хүсэхгүй байгаа зүйлээ цаг бүрт нь шууд л хэлчихдэг. Хэнд ч зусардаж, бялдуучлах шаардлагагүй. Энэ чанарыг ч мөн томчуудтай харьцуулахын биш.

5. Томчуудтай маш их цагийг өнгөрүүлдэг

Томчууд бид хүүхдүүдтэйгээ нэг их цагийг өнгөрүүлж, ярилцаад байдаггүй. Харин хүүхдүүдийн хувьд маш дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг бөгөөд хүмүүст аз жаргалыг бэлэглэдэг. Түүнчлэн эцэг эх, гэр бүлтэйгээ элэгсэг байж, ихэнхи цагийг хамтдаа өнгөрүүлдэг юм.

6. Маш идэвхитэй

Хүүхдүүд ядрахаа мэдэхгүй дэндүү хөдөлгөөнтэй, маш их ярьдаг, үргэлж гүйж харайж, ямар нэг зүйлийг үргэлж хийж байдаг. Тэдний эрч хүч хэзээ ч барагдаж, дуусахгүй мэт… Харин бидний хэд нь тэд шиг хөдөлгөөнтэй, эрч хүчтэй байж чадах вэ?

7. Маш бүтээлч, төсөөлөн бодох чадвар сайн

Хүүхдүүд зурж, хайчилж, нааж бүхнийг маш бүтээлчээр, төгс төсөөллөөр хийж чаддаг. Хэрэв та үүнд эргэлзэж байвал, хүүхдийнхээ зургийн дэвтрийг нэг нээгээд үзээрэй. Магадгүй хүүхдийнхээ энэ чадварыг хөгжүүлэх хэрэгтэй ч юм бил үү?

8. Маш нөхөрсөг, олон найзтай

Бяцхан хүүхдүүд нэг мэдэхэд л маш олон найзтай болчихсон байдаг нь хачин шүү. Хэний ч хүүхдийг ялгалгүй сайхан нөхөрлөж чаддаг, бүгдтэй эрх тэгш харьцдаг нь үнэхээр бахархмаар…

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!