Зай багатай гал тогоог илүү ухаалгаар ашиглах 10 санаа

Сүүлийн үед залуус маань хэт том биш авсаархан, жижигхэн хэрнээ эмх цэгцтэй амьдралыг илүүд үзэх болсон шүү дээ. Иймд бид та бүхэндээ зай багатай, жижиг гал тогоог хэрхэн ухаалгаар ашиглах тухай мэдээллийг бэлтгэлээ.

1. Нууцлаг цахилгаан бараа

Орчин үеийн загварын байрнууд хөргөгч, аяга угаагч, богино долгионы зуух гэх мэт зүйлсүүдийг нууж, үүнийг тавилгандаа шингээх маягаар бүтээдэг болсон. Харахад яг л шургуулга шиг мөртлөө нээгээд үзэхэд хөргөгч байна гээд бод доо.

2. Мах болон жимс хэрчих тавцан

Мах ногооны тавцанг тавилганы дээр байрлуулахад дэндүү их зайг эзлэхээс гадна, талбайг зайгүй, давчуу болгодог. Иймд тэдгээрийг тавилганы хаалганд бөхлөж тогтоох хэрэгтэй.

3. Эргэдэг шүүгээ

Шүүгээ нээгдэх төдийд дотор нь эргэдэг тавцан гарч ирэн амтлагч болон бусад зүйлсийг эмх цэгцтэйгээр гаргаж ирнэ гээд бод доо. Түүгээр зогсохгүй маш их зүйлсийг багтааж болдгоороо давуу талтай.

4. Самбар

Тавилганыхаа хаа нэгтээ наадаг самбарыг байрлуулж өгөөрэй. Ингэснээр та хийх хоолны жагсаалт, мөн дэлгүүрээс авах зүйлс гэх мэт хэрэгцээтэй зүйлсийг хурдан хугацаанд тэмдэглэж авах болно. Мөн гал тогооны хэрэглэгдэхүүнүүдийг хананд өлгөх маягаар шийдэж болох юм.

5. Шүүгээний шийдлийг өвөрмөц болгох

Гал тогооны тавилгыг маш өвөрмөц шийдэлтэй байхаар шийдэж болно. Энэ нь боломжгүй биш ердөө л таны хүсэл зүйл юм. Иймд та тавилгаа сайтар бодсоны дараа хийлгэх хэрэгтэй.

6. Өлгүүр байршуулах

Гал тогооны тавилга, болон ханандаа олон өнгө, загварын өлгүүрүүдийг тогтоож өгөөрэй. Ингэснээр таны гал тогоо илүү эмх цэгцтэй, бас багтаамж ихтэй болох болно.

7. Зай багатай гал тогоо

Дэндүү их хээтэй, олон бариултай тавилга нь эсрэгээрээ байрыг жижигхэн, давчуу болгодог. Тиймээс цулгуй, ямар нэг хээгүй гал тогоог сонгоорой.

8. Гэрэлтүүлэг

Гэрэлтүүлэг болон цулгуй өнгө нь өрөөний зай талбайг илүү том цэлгэр болгож харагдуулдаг. Иймд та тус шийдлийг ашиглаж болно.

9. Нэг өнгөөр дагнах

Дээр дурдсанчлан, хэт их хээ, олон бариул, эсвэл өнгүүд нь жижиг зай талбайг давчуу, жижиг болгон харагдуулдаг. Тиймээс та аль болох нэг өнгөөр дагнаарай. Үүнд цагаан, эсвэл завсрын өнгө нь илүү тохиромжтой.

10. Ханандаа өлгүүр өлгөх

Гал тогооны хананд нэмэлт өлгүүрүүдийг байрлуулж өгснөөр зай талбайг илүү хэмнэж, бас загварлаг болгох болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!