Удахгүй 80 нас хүрч байгаа хөрш маань ямар ч үе мөчний өвчин бас өндөр даралтгүй. Түүний эрүүл бие, эрч хүчний нууц нь ердөө энэ. Үүнийг би эмээдээ бас өгч байгаа!

Хүн хөгшрөхөөс хамгийн их айдаг мэт санагддаг. Нас яваад ирэхээр байнга л өвчин ороож, юм л бол хэвтчих гээд байдаг. Гэхдээ энэ нь хүн болгонд үйлчилдэг хууль биш гэдгийг баталсан нэгэн хүнийг би мэднэ. Тэр бол манай хөрш. 80 нас хүрч байгаа ч үнэхээр хөнгөн шингэн дээрээс нь их цоглог харагддаг. Түүнээс эрүүл биеийнх нь нууцыг асуухад их өвөрмөц жорыг надад зааж өгсөн юм.

Би ч бас хэвтэрт байгаа эмээдээ үүнийг өгч, хөл дээр нь босгохыг хичээж байгаа. Ямартай ч ахиц гарц, эмээ минь хөдлөх тоолондоо ёолохоо больж, үг дуу нь олширч, эерэг болж байгаа шүү. Тийм ч учраас та бүхэндээ ч бас энэхүү жорыг хуваалцахыг хүссэн юм.

Орц:

  • Буцалсан ус – 1 аяга
  • Турмерик – халбаганы дөрөвний нэг
  • Нимбэгний шүүс – 1 халбага
  • Элсэнчихэр – 1 халбага

Бэлтгэх арга:

Турмерикээ буцалсан усандаа хийж, хэсэг хугацаанд байлгаж хандлаарай. Дээр нь нимбэгний шүүс, элсэнчихэрээ нэмж сайтар хутгах хэрэгтэй. Ингээд бэлтгэсэн ундаагаа өдөрт нэг удаа ууж байгаарай. Таны дархлааг тэнцвэржүүлж, үе мөчний өвдөлтөөс сэргийлэх төдийгүй эрч хүчийг нэмэгдүүлэх аж.

Харин энэ ундааны тухайд таныг тайвшруулж, дархлааг нэмэгдүүлэх бөгөөд төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх юм.

Орц:

  • Бүлээн сүү – 1 аяга
  • Турмерик – халбаганы дөрөвний нэг
  • Зөгийн бал – 1 халбага

Бэлтгэх арга:

Бүлээн сүүндээ турмерик, зөгийн балаа хийж хутгана. Үүнийгээ 5 минут байлгасны дараа ууж болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!