Франц тогооч “Коронавирус” нэртэй шоколад хийжээ

Францын тогооч, нарийн боовчин Жан Францис Пре цар тахлын хэмжээнд хүрээд буй шинэ төрлийн covid-19 вирусын нэртэй амттан хийжээ.

Уг амттан нь сүүтэй шоколад, гадуураа шаржигнуур, улаан өнгөтэй бүйлс самраар чимэглэгдсэн аж.

Удахгүй болох улаан өндөгний баярт зориулан нөхцөл байдалдаа тохирсон амттан хийх санаагаа тэрээр ийнхүү гүйцээсэн ажээ.

Мөн тэрээр “Байнга л энэ өвчний тухай сонссоор залхлаа.

Харин үүнийг ажилдаа тоглоом шоглоомоор ашиглахаар шийдсэн юм” гэжээ.

“Коронавирус” нэртэй энэхүү шоколад нь 3-р сарын 4-нөөс зарагдаж эхэлсэн аж.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!