2021 оны Оскарын шагнал гардуулах ёслол хойшлогдлоо

2020 оны 12-р сард болох ёстой байсан Америкийн кино урлагийн академийн дээд шагнал гардуулах 93 дахь ёслол коронавирусын тархалтын улмаас даруй 2 сараар хойшлогдсон мэдээ албан ёсоор цацагдаад байна.

Вирусын тархалтаас болж дэлхий даяар бүх кино театрууд тодорхойгүй хугацаагаар хаалгаа барьж, үүний улмаас шинээр нээлтээ хийх байсан кинонууд ч мөн хойшлогдсоор байна. 2021 оны Оскарын шагнал гардуулах ёслолын хамгийн цаад хугацаа нь одоогоор 2021 оны 4-р сарын 25-нд гэж товлогдоод байгаа бөгөөд энэ нь 1929 оноос хойш 4 дэх удаа Оскарын наадам хойшлогдсон тохиолдол болж байгаа юм байна.

Анх 1938 онд Лос Анжелес хотод үерийн гамшигт үзэгдэл тохиож анх удаа хойшилсон, түүний дараа 1968 онд Мартин Лютер Кингийн аллагаас болж ахин нэг хойшилж, 3 дахь удаа харин 1981 онд АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч Роналд Реганыг хөнөөхийг завдсан оролдлогоос болж тус тус хойшилж байжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!