Япончуудын зохион бүтээсэн хачирхалтай зүйлсийн цуглуулгаас

Япон бол шинэлэг, дэвшилтэт бүхний эх орон билээ. Дэлхийн хамгийн хачирхалтай зүйлсийг зохион бүтээдэг хүмүүс гэвэл ямар ч эргэлзээгүй Япончуудыг нэрлэх байх. Сонирхолтой нь тэдгээр ер бусын зүйлсийг нь хүмүүс өдөр тутамдаа хэрэглэж, түгээмэл хэрэглээний зүйлсэд багтдаг. Одоо хамтдаа тэдгээр сонин содон зүйлс нь чухам юу болохыг олж мэдэцгээе.

Хамар тэгшлэгч

Ямар нэгэн мэс ажилбаргүйгээр хамраа тэгшлэх хүсэлтэй хүмүүс зориулсан бүтээгдэхүүн. Өдөр бүр хэдэн минутын турш үүнийг хамартаа хийж, хамраа тэгшхэн болгох боломжтой аж.

Нүдний дусаалгатай шил

Нүдний дусаалга дусааж чаддаггүй, нүднийхээ гадуур нь асгаад байдаг хүмүүст хамгийн хэрэгтэй зүйл. Энэхүү шилийг зүүгээд л дусаагуураа хийхэд хангалттай.

Мууртай маск

Сонин содон зүйлсэд дуртай хүмүүсийн сонголт. Зүгээр ч нэг нүүрээ чийгшүүлээд зогсохгүй хөгжилдөөд авна.

Лаазалсан бүтээгдэхүүнүүдтэй ресторан

Тус ресторанд орж, зөвхөн лаазалсан бүтээгдэхүүн авч идэх боломжтой.

Булчинтай футволк

Цамцан дотуураа үүнийг өмсөөд л догь залуу шиг харагдаж болно.

Муурны сүүлтэй жинс

Хэрэв та мууранд дуртай, үргэлж хамт байхыг хүсдэг бол ийм сүүлтэй өмд аваарай.

Удирдлагатай шал угаагч

Япончууд удирдлагатай шал угаагч зохион бүтээжээ. Буйдан дээрээ сууж байгаад л шал угаагчаа удирдаж, гэрээ бүхэлд нь цэвэрлэчихнэ.

Амьтны хэлбэртэй сандал

Энэхүү зөөлөн сандал нь гэрийн тэжээмэл амьтан тэжээхийг хүсэвч чаддаггүй хүмүүсийн сэтгэлийн дэвтээх зориулалттай.

Өргөст хэмхний хэв

Энгийн өргөст хэмх идэхээс уйдсан хүмүүс үүнийг өдөр тутамдаа ашигладаг.

Толгой дэмжигч

Хүзүү өвдөхөөс сэргийлэх зориулалттай энэхүү бүтээгдэхүүн нь маш эрэлттэй байдаг.

Усны хамгаалалттай номын хавтас

Бороотой эсвэл усанд хэвтэж байхдаа ч номоо уншиж болно.

Нүүрний дасгалын төхөөрөмж

Нүүрний булчингуудыг ажиллуулж, нэг төрлийн нүүрний иог болох дасгалын төхөөрөмж.

Хашхираан сав

Стрессээ тайлж орилохыг хүсэвч, чөлөөтэй орон зай олдохгүй хүмүүс үүнийг ашигладаг. Сав руу орилж, бухимдлаа тайлна.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!