Дэлхийн хамгийн өндөр настай хүн 117 нас хүрч байна. Түүний урт удаан, эрүүл амьдралын нууц

2019 оны 3-р сарын 9-ний өдөр Гиннесийн номонд Японы Фукуока хотын уугуул Кейн Танакаг дэлхийн хамгийн өндөр настай хүн болохыг баталсан. Энэ жил тэрээр 117 нас хүрч байна. Өдий насанд ийм хөнгөн шингэн, эрүүл байгаа нь хүн бүрийн анхаарлыг татаж, түүний урт удаан амьдарч байгаагийн нууцыг мэдэж авахыг хичээж байгаа билээ. Тэгвэл тэрээр өөрийн амьдралын хэмнэлийн тухай хуваалцжээ.

Дэлхийн хамгийн өндөр настай хүн

Кейн Танака 1903 оны 1-р сарын 2-нд төрсөн бөгөөд тухайн жил ах дүү Райтууд нисдэг тэрэг зохион бүтээж, өнөөгийн өндөр технологи бүхий нисэх онгоц бий болох үндэс суурийг тавьж байжээ. Тэрээр айлын долоо дахь хүүхэд болж мэндэлсэн бол, хуримын өдрөө нөхөр болох Хидео Танакатай танилцаж, 5 хүүхэд төрүүлсэн байна. Хидео нь будаа, Японы уламжлалт чихэр, удон гоймон үйлдвэрлэж гэр бүлийн бизнес эрхэлдэг байжээ.

1937 онд Хидео цэргийн албанд дуудагдсан тул, Кейн гэр бүлийн бизнесээ хариуцаж, будаагаа боловсруулж будааны бялуу хийж эхлэв. Үүний хажуугаар тэрээр хүүхдүүдээ өсгөж, хадам ээжийгээ харж халамжилж байв. Кейний том хүү Нобуо мөн 1943 онд цэрэгт татагдаж, 1947 онд дэлхийн хоёрдугаар дайны дараа нутагтаа эргэн иржээ. Кейн 63 нас хүртлээ дэлгүүрээ ажилуулж, будааны боовоо зарсаар байсан аж.

Кейн Танакагийн энгийн боловч үр дүнтэй урт удаан амьдрах зөвлөгөө

Кейн Танакагийн урт удаан, аз жаргалтай амьдрах нууц нь юу вэ?

  • Эрт сэрэх. Кейн ихэвчлэн өглөөний 6 цагт босдог.
  • Тархиа хөгжүүл. Тэрээр өнөөдрийг хүртэл маш их ном уншиж, төрөл бүрийн сонирхолтой зүйлсийг судалж мэдсэн байна.
  • Идэвхтэй, найрсаг бай. Хүмүүстэй найрсаг харилцаатай байж, уур бухимдал, хэрүүл маргаан зэргээс хол явах хэрэгтэй. Хэр удаан амьдрана гэж хүмүүстэй маргалдаж, тэднээс болж бухимдаж явах билээ гэж өөртөө үргэлж сануулсаар ирсэн тухайгаа хуваалцжээ.
  • Олон шоколад идэж, их кофе уугаарай.

Түүний урт удаан амьдралын хамгийн том нууц нь сэтгэл амар амгалан байдал хэмээжээ. Түүний гэр бүлийнхэн халуун дулаанаар Кейнийг асарч, халамжилж, хайрлаж өгдөг тул санаа сэтгэлээ зовоох хэрэг гардаггүй аж. Мэдээж сэтгэл амар байхад өвчин зовлон холуур тойрч өнгөрнө.

Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа үр ач нараа харж, амьдралаас хамаг сайхныг хүртдэг тухайгаа ярьжээ. Мөн тэрээр хүнд махтай хоол иддэггүй бөгөөд хөдөлгөөн хийхээс татгалздаггүй. Түүний дэргэд үргэлж асарч халамжлах үр хүүхдүүд нь байдаг учир ямар нэгэн саадгүй амьдарч байгаагаа онцолжээ. Мөн тогтмол эмнэлэгт үзүүлж, эрүүл мэндээ хянаж байдаг ба 120 нас хүртлээ хичээх болно хэмээсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!