Чинээлэг айлуудын гоёл болдог байсан эдгээр тавилгууд өнөө цагт хуучинсаг, мэдрэмжгүй гэх үгийн тодотгол болжээ

Хүн бүр л тав тухтай гэртээ сайхан амьдрахыг хүсдэггүй гэж үү? Гэхдээ гэрээ тухтай болгох гэсэндээ эсрэгээрээ сүйтгээд хаячихдаг хүмүүс олон. Төрөл бүрийн нүсэр тавилга тавьж, гэрээ гангалах гэж оролдох нь танай гэрийн тав тухыг алдагдуулах төдийгүй хуучинсаг харагдуулах аж. Иймд өнөөдөр та бүхэндээ хүмүүсийн гэрээ тохижуулахдаа гаргадаг алдаануудыг хүргэж байна.

Угсармал үүдний шүүгээ

Айлд орж ирэхэд үүдний шүүгээ угтдаг шүү дээ. Үүгээр дамжуулан тухайн айлын эзэгтэйн мэдрэмжийг тааварлан мэдэх боломжтой болдог. Иймд нүсэр том хэмжээтэй, овор ихтэй үүдний шүүгээнээс татгалзаарай. Энэ нь үүд хэсгийн зайг илүү жижиг болгож харагдуулах төдийгүй хуучинсаг мэдрэмж төрүүлнэ. Тиймээс аль болох цулгуй загвартай үүдний өлгүүрийг сонгоорой.

Эзэлхүүн ихтэй тавилга

Нэгэн үе том хэмжээтэй, сүр бараатай тавилгууд чинээлэг байдлын илэрхийлэл болдог байсан. Гэхдээ тэр цаг үе ард хоцроод удаж байна. Тиймээс орчин үеийн энгийн бөгөөд цэвэрхэн тавилгуудаас сонголтоо хийгээрэй.

Зочны өрөөний стенк

20 жилийн өмнө л ийм ханын стенк айл бүрт байсан санагдана. Цаг үе өөрчлөгдөж хүмүүс нүсэр тавилгаас татгалзаж аль болох энгийн хийгээд тухтай байхыг хичээх болсон шүү дээ. Иймд тус төрлийн овор хэмжээ ихтэй тавилгаас татгалзах хэрэгтэй. Үүний орон гэрийг цэлгэр харагдуулах цэвэрхэн тавилгууд төрөл бүрээрээ худалдаалагдаж байгаа шүү дээ.

Гал тогооны хананы наалт

Гал тогооны ханан дээр төрөл бүрийн алим жимсний зурагтай наалт нааж, гэрээ гоёдог цаг ард хоцорсон. Хэрэв танайх гал тогоо бас ийм бол яаралтай хуулж аван, цулгуй ханаа цэвэрхэн байлгаарай.

Том хэмжээтэй шүршүүр

Ийм төрлийн шүршүүр нь зай их эзэлнэ, тийм ч таатай харагдахгүй. Тиймээс зай бага эзлэх, цэвэрхэн цэгцтэй харагдах өөр төрлийн шүршүүрийг гэртээ суурилуулаарай.

Хуучин загварын угаалгын өрөө, суултуур

Угаалгын өрөө хамгийн тухтай бас цэвэрхэн байх ёстой. Иймд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, орчин үеийн загвараар угаалгын өрөөгөө тохижуулаарай.

Овор хэмжээ ихтэй чийдэнгийн бүрхүүл

Хэмжээ том байх тусам үнэ нь нэмэгддэг хуультай. Тэгвэл заавал үнэтэй агаад гэрийн интерьерт сөргөөр нөлөөлөх нүсэр зүйлс худалдаж авах хэрэгтэй гэж? Үүний оронд цэвэрхэн хийгээд үзэмжтэй, үнэ багатай гэрлийн чийдэн аваарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!