Гоо сайхны стандарт өнөөдрийг хүртэл хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Орчин үеийн охид бүсгүйчүүд нүүрээ өөртөө тохируулан будаж, дасгал хөдөлгөөн ихээр хийж, бие галбиртаа анхаарахын зэрэгцээ залуухан, дэгжин харагдах бүхий л аргуудыг хэрэглэх болсон билээ. Тэгвэл өнгөрсөн цаг үеүдэд эмэгтэйчүүд гоо сайхандаа хэрхэн анхаардаг байсан, мөн тэдний баримталдаг гоо сайхны стандарт хэмжүүр ямар байсан талаар мэдээллүүдтэй танилцъя.

Нүүрний будалтын хувьсал

1950-иад оны үеэс нүүрний суурь крем, нүдний контур, хацар өнгөлөгч зэргийг түлхүү хэрэглэж эхэлсэн. Тухайн үед өнгөт зурагт хүмүүсийн амьдралд орж ирсэн учир жүжигчдийн нүүр будалтыг тодотгох болсон. Мэдээж бүсгүйчүүд зурагтаар гарах алдартай жүжигчдээс үлгэр дууриалал авч, нүүрээ буддаг байсан билээ.

Тэгвэл өнөө цаг үед нүүр будалтын салбар өргөжин тэлж, хүмүүсийн амьдралд томоохон байр суурийг эзлэх болоод байгаа. Нүүр будгийн тусламжтайгаар ямар ч хүнийг танигдахын аргагүй болтол өөрчлөх боломжтой болсон.

Алдартнууд бүсгүйчүүдийн бодлыг удирддаг

1950-1960-аад онд туранхай биеийг илүү эрүүл, дур булаам гэж үздэг байсан бол, 2020 онд энэ нь элсэн цаг хэлбэрийн бие болж өөрчлөгдөөд байна. Том хөх, нарийн бэлхүүс, тонтгор өгзөг бол өнөө цаг үеийн төгс хийгээд хүсэмжит биеийн хэлбэр хэмээгдэх болжээ.

Харин тус бие галбирийг ингэж олны дунд алдаршихад хэн хамгийн том нөлөөг үзүүлдэг гэж бодож байна? Мэдээж алдартнууд. Алдартай бүсгүйчүүд өөрийн бие галбираа гайхуулж, сошиалаар шуугиулж, эцэстээ хүмүүсийн үзэл бодлыг өөрчилж, өөрийгөө трэнд болж чаддаг.

Фотошоп бидний өөрийгөө харах өнцгийг өөрчилсөн

Бид авахуулсан зураг бүрээ засварлаж, төгс харагдуулах гэж хичээдэг. Үүнээсээ болоод өөрийнхөө янзлаагүй, ямар нэгэн филтер ашиглаагүй зургаа харж чадахаа больчихсон, өөртөө үргэлж сэтгэл дундуур явах нөхцөл байдалтай нүүр тулаад байгаа билээ.

Мөн инстаграмын од охид бүсгүйчүүдийн фотошопоор засаж янзалсан төгс бие галбирыг харж, өөртөө гутарч, тэдэн шиг болохын тулд юу ч хийхэд бэлэн суух охид шөнө тэнгэрт түгэх од шиг л олширч байна.

Нийгэм илүү олныг хамрах болсон

Загварын тайзан дээр зөвхөн зөв дүр төрхтэй, төгс бие галбиртай бүсгүйчүүд алхдаг цаг ард хоцорсон. Харин ч бусдаас содон, өвөрмөц дүр төрхтэй охид бүсгүйчүүд загварын салбарт цахиур хагалж байгаа билээ. Махлаг, арьсны асуудалтай, албино гээд л ямар ч асуудалтай байлаа гэсэн хүн мөрөөдөл, хүсэл нь байхад тэмцээд оргилд нь гарч болдог гэдгийн баталгаа бол тэд.

Харин өнгөрсөн цаг үед ийм байгаагүй. Зөвхөн төгс төгөлдөр гэх тодотголд нийцэх хүмүүс л зурагтаар гарч, олны хайрыг хүндэтгэлийг хүлээсэн алдартан болсон байдаг. Нэг ёсондоо бусдыг гадаад үзэмжээр нь шинжиж, тэгш бус харьцдаг нийгэм зонхилж байсан аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!