Энэ зурагнаас эхэлж юу харсан нь таны айдсыг илэрхийлнэ

Хүнийг сонжих маш олон арга байдаг нь зурган тест юм. Олон талт абстракт зурагнаас хүн бүхэн сэтгэхүйн онцлогоосоо хамаарч харилцан адилгүй зүйлсийг түрүүлж хардаг. Үүгээр нь төлөөлж тухайн хүний сэтгэл санааны байдал, төрөлх зан араншин, айж явдаг зүйл зэргийг тайлж унших аргыг сэтгэл судлалын салбарт Роршахын тест гэж нэрлэдэг байна.
Энэ зургийг эхлээд 2-3 секунд нийтэд нь хараарай. Хамгийн түрүүнд таны нүдэнд өртсөн зүйл таны айж явдаг зүйлийг илэрхийлэх болно.

1. Сууж буй охин

Багадаа их ганцаарддаг байсны илрэл, магадгүй хүүхэд насандаа аюул осолд өртөж байсан ч байж болно. Үүнийг түрүүлж харсан хүмүүс ээж аавтайгаа таарамж муу байх нь элбэг.

2. Эрвээхэй

Улаан хөх хосолсон эрвээхэй нь ихэнхдээ сэтгэл зүйн хэвийн, өөдрөг шинжийг илэрхийлдэг боловч энэ нас болон хойд насны зууч гэж үздэг. Хэрвээ таны анхаарал эрвээхэйнээс салж чадахгүй байгаа бол та үхлээс их айдаг, эсвэл олдсон энэ амьдралаа сэтгэл хангалуун өнгөрүүлж чадахгүй байхвий гэхээс нууцхан айдаг хүн юм байна.

3. Охины барьсан жимс

Эртний Грекийн домогт өгүүлдгээр гүзээлзгэнэ жимс нь хайр дурлал, янаг амрагийн харилцааг илтгэдэг. Домогт гардаг нарны хаан Аполлог үхсэний дараагаар түүний эхнэр Венус хойноос нь гашуудан уйлахад унасан нулимс бүрийнх нь дусал гүзээлзгэнэ жимс болон хувирсан гэдэг.

Хэрвээ таны анхаарал охины барьсан жимснээс холдож чадахгүй байгаа бол таны хувийн амьдрал их адармаатай, харилцаагаа дуусгаж чадахгүй эсвэл эвлэрүүлж чадахгүй байгаагийн илрэл. Магадгүй та хоёрын хооронд үнэнч бус байдал байгаагийн шинж.

4. Мод

Зураг дээрх мод нь бидний учир шалтгааны үндэс болох ёстой. Хэрвээ та модыг түрүүлж харсан бол өөрийн дотоод зөрчлөө дарж, шийдэж чадахгүй яваагийн илрэл.

5. Аалз

Та яг одоо байгаа байдалдаа, орчин нөхцөлдөө үнэхээр сэтгэл хангалуун бус байгаагийн илрэл юм. Магадгүй та ямарваа нэгэн хүнээс айсан, жигшсэн байж болно.

6. Нэг нүдэт бамбаруушнууд

Бага наснаас тань үлдсэн айдас одоо хүртэл таны дотор нуугдаж байгаагийн шинж. Үүнээсээ болоод та томоохон шийдвэр гаргаж чаддаггүй, харилцаагаа аварч үлдэж чаддаггүй нэгэн байж мэднэ.

7. Нар

Хэдийгээр зурган дээрх нар хөгжин бадрахын бэлгэдэл гэж үздэг ч энэ зураг дээрх нар бүр цаана, илчгүй шахам байгаа нь таны зам дээр хөндөлссөн гай барцад, түүнээс болж бэргэж, цаг алдаж байгааг харуулна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!