Жижиг өрөөг илүү цэлгэр, том харагдуулах аргууд
Нэгэнт баригдчихсан барилгыг бид өөрчилж, томруулж, зай талбайг нь нэмэгдүүлж чадахгүй. Гэхдээ нарийн арга ашиглаж, хүний нүдэнд зай ихтай, том харагдуулж чадна. Чухам яаж гэдгийг доорх мэдээллээс мэдэж аваарай.
Хана тааз нь цайвар, цагаан өнгөтэй тохиолдолд шал тод өнгөтэй байх хэрэгтэй. Ингэснээр өрөөг илүү өргөн бас өндөр харагдуулна.
Харин өрөөгөө илүү өргөн харагдуулахыг хүсч байгаа бол шал болон таазаа ижил өнгөтэй болгож болох юм.
Хананы хойд тал болон шал ижил өнгөтэй болсноор, өрөө илүү цэлгэр харагдах аж.
Харин хойд хана болон таазыг жигд өнгөтэй болгосноор, өрөө тань уужим болно.
Хойд хананы өнгө сондгой байснаар өрөө өргөн, том харагдана.
Өрөөний хоёр талын хананы өнгийг ижил тод болгосноор, өрөөний өргөн багасч, илүү өндөр харагдаж эхэлдэг байна.
Өрөөгөө өндөр харагдуулах таны туйлын зорилго бол, ханаа бүхэлд нь жигд өнгөөр тодруулаарай.
Жижиг дүрс хээтэй гэгээ татуулсан өнгийн ханын цаас нь өрөөг илүү цэлгэр, уужим болгодог.
Хөндлөн, ташуу зураастай ханын цаасны тухайд өрөөг илүү өргөн харагдуулж, өндрийг нь багасгана.
Тэгвэл босоо шугамтай ханын цаас өрөөг илүү өндөр болгох аж.
Харин өрөөгөө тэр чигт нь том харагдуулахын тулд хөндлөн судалтай хивсээр шалаа гоёорой.