Таныг таргалахад хүргэдэг оройн зуршлууд
Таргалж, жин нэмэхийг хүсдэг хүн гэж хаана байх билээ. Хүн бүр л жингээ барьж, цэгцтэй харагдахыг хүсдэг. Гэхдээ та хүсэхээс илүү юу хийдэг вэ? Ямар нэгэн үйлдэл хийхгүйгээр зөвхөн хүслээ гээд бүтэх зүйл гэж үгүй. Тэгвэл та таргалахаас сэргийлэхийн тулд орой хийдэг зуршлуудаа өөрчлөх шаардлагатай. Таны оройн цагаар хийдэг зарим зүйлс огцом жин нэмж, эрүүл мэндийн асуудалтай болоход хүргэдэг аж.
Хангалттай сайн унтаж амардаггүй
Үр дагавар:
- Энэ нь таны бодисын солилцоонд нөлөөлж, удаашруулна.
- Унтахгүй байх нь өлсөх мэдрэмжийг нэмэгдүүлж, хоол ихээр идэхэд хүргэнэ.
- Стрессийн даавар болох кортизолын түвшинг нэмэгдүүлнэ. Тус дааврын нэмэгдэл нь таргалалтыг дэмждэг.
- Үргэлж ядарсан мэдрэмж төрөх учир дасгал хөдөлгөөнөөс зугтана.
Зөвлөмж:
Та өдөрт дор хаяж 8 цаг унтах ёстой.
Оройн хоолоо хэтрүүлж иддэг
Үр дагавар:
- Хэтэрхий их эсвэл хүнд хоол идсэнээр таргалалт нэмэгдэнэ. Учир нь шөнө оройн цагаар хоол боловсруулах систем удааширч, таны идсэн хоол шингэх бус, таргаглалт болж биед наалдана.
Зөвлөмж:
Голчлон уураг, хүнсний ногоогоос бүрдэх хөнгөн оройн хоолоо сонгоорой.
Хоол идсэний дараа шууд орондоо ордог
Үр дагавар:
- Энэ нь өөх тосны эсийг илүү ихээр хуримтлуулдаг.
- Хоол боловсруулах системд асуудал үүснэ.
Зөвлөмж:
Орондоо орохоос дор хаяж 2 цагийн өмнө хоолоо идэж байгаарай.
Оройн цагаар амттан иддэг
Үр дагавар:
- Элсэн чихэр, гурил нь өөхний эс болж хувирдаг.
- Биедээ авсан эдгээр калорийг шөнийн цагаар шатаах боломжгүй учир биеийг таргалуулна.
Зөвлөмж:
Оройн цагаар амттанаас эрс татгалз.
Оройн хоолоо алгасдаг
Үр дагавар:
- Хоол идэхгүй байх нь бодисын солилцоог удаашруулдаг тул жингээ хасахад нэмэр болохгүй.
- Хоолоо алгассанаар унтахын өмнө өлсөх мэдрэмж ихээр төрж, орондоо орсон хойноо юм идэхэд хүргэнэ.
Зөвлөмж:
Оройн хоолоо идэж амжаагүй бол ядаж нэг ширхэг жимс идэж байгаарай.
Согтууруулах ундаа эсвэл кофеин хэрэглэдэг
Үр дагавар:
- Эдгээр бүтээгдэхүүн нь таны нойронд нөлөөлдөг.
- Их хэмжээний калори илчлэг агуулдаг.
Зөвлөмж:
Унтахын өмнө ямар нэгэн зүйл уумаар санагдаад байвал, ногооны смүүти эсвэл халуун сүү уугаарай.
Унтахаасаа өмнө гар утас эсвэл компьютер ашигладаг
Үр дагавар:
- Эдгээр хэрэгслээс ялгарч буй цэнхэр гэрэл нь эрүүл мэнд, нойронд нөлөөлдөг.
- Радио давтамжийн долгион нь мөн нойргүйдэл үүсгэдэг.
Зөвлөмж:
Унтахаасаа дор хаяж нэг цагийн өмнө төхөөрөмжүүдийг унтраа. Үүний оронд ном уншиж эсвэл тайвшруулах хөгжим сонсоорой.