Та хүнсний зүйлсээ зөвхөн идэх биш, гэрээ цэвэрлэхдээ ч ашиглаж болно. Би энэ аргуудыг мэддэг болсноос хойш цэвэрлэгээний бүтээгдэхүүн худалдаж авахаа больсон

Та гал тогоондоо байдаг хүнсний зүйлээ ахуй амьдралдаа ч зөвөөр ашиглаж болохыг мэдэх үү? Энэ нь зөвхөн танд амттай хоол бэлтгэхэд туслах биш, өөр олон зүйл дээр таны толгой өвдөхөөс сэргийлэх юм. Эргэлзэх зүйлгүй манай мэдээлэлд анхаарлаа хандуулж, заавал туршиж үзээрэй.

Кофе эвгүй үнэрийг дарна

Хэрэглэсэн кофены шаарыг бүү хая. Үүнийг хаа нэгтэйгээ үнэртэж буй эвгүй үнэрийг дарахад ашиглаж болох юм. Хэрвээ танай махны мод, хогийн сав зэргээс таагүй үнэр ханхалж байвал кофены шаараар үрж угаагаарай. Өнөөх хамар сэтлэм шахам үнэртэж байсан эвгүй үнэр тэр дороо л алга болно.

Гадилны хальсаар цэцэг навч арчлах

Тус амттай жимс нь өөртөө олон төрлийн амин дэмийг агуулдаг. Тиймээс та гадилаа идэж дууссаны дараа хальсыг нь хаялгүйгээр цэцэгнийхээ навчийг арчиж өнгөлөөрэй. Энэ нь нэг төрлийн бордоо болж, таны цэцгийг өнгөлөг сайхан ургахад нөлөөлнө.

Оливын тос модон эдлэл өнгөлнө

Та гэрийн модон эдлэл тавилгаа хэрхэн өнгө оруулахаа мэдэхгүй бол оливын тосоор арчиад үзээрэй. Яг л шинэ мэт гялалзаж таныг гайхшруулна.

Төмсөөр арьсан гутал өнгөлөх

Та төмсийг голоор нь хувааж, арьсан гутлаа өнгөлөөрэй. Гялалзаад үнэхээр тасархай болдог шүү. Зөвхөн гутал гэлтгүй арьсан цүнхээ ч бас энэ аргаар арчилж болох юм.

Хүнсний сода болон цагаан цуугаар угаалтуураа цэвэрлэх

Танд цагаан цуу болон хүнсний сода байхад ямар ч толбоноос айлтгүй болно. Ялангуяа угаалгын өрөөгөө гялалзсан шил толь мэт болгоход хамгийн их хэрэг болно шүү. Та энэ хоёрыг хольж зуураад угаалгын өрөөгөө цэвэрлэхдээ ашиглаарай.

Шүршүүрийн толгой цэвэрлэх

Эзэгтэй нарын маань цэвэрлэж чаддаггүй нэг зүйл бол шүршүүрийн толгой билээ. Харин үүнийг цэвэрлэхийн тулд цагаан цууг уутанд хийж зурагт үзүүлсэнтэй адил боогоорой. Цагийн дараа авахад болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!