Гаднынхныг гайхшруулдаг Япончуудын өдөр тутамдаа хийдэг зүйлс

Наран мандах нутгийн соёл нь гайхалтай төдийгүй гайхаж цочирдмоор мэдрэмжийг зэрэг төрүүлнэ. Япончуудын хувьд эгэл жирийн, энгийн санагдах боловч гадныханд цоо шинэ санагдах зарим нэг гэр ахуйтай холбоотой уламжлал, ёс болон тогтсон зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ.

Угаалгын өрөөнд ороход өмсөх тусгай шаахай байдаг

Япончууд эрүүл ахуй, цэвэр цэмцгэр байдалд маш нарийн няхуур ханддаг. Тиймдээ ч угаалгын өрөө орохдоо өмсөх тусгай шаахай хүртэл байх аж. Хүмүүс гэртээ өмсдөг энгийн шаахай, оймстойгоо угаалгын өрөө орж болохгүй бөгөөд бохирдоно гэж үздэг.

Гаднаас гэртээ орж ирээд гараа угаахаас гадна хоолойгоо зайлдаг 

Япон хүмүүсийн хувьд хоолойгоо зайлах нь гар угаахтай ижил өдөр тутмын хэвшил болсон зүйл. Гадуур явж байгаад гэртээ ирээд гараа угаахаас гадна хоолойгоо зайлж, элдэв өвчин, халдвараас өөрийгөө сэргийлдэг байна. Тийм ч учраас ам зайлах уусмалыг хаа сайгүй худалдаалдаг.

Зочдод нэг удаагийн шаахай өмсгөдөг

Гэрт нь гаднаас зочид ирсэн тохиолдолд тэдэнд зориулж, нэг удаагийн шаахайнууд худалдаж аван, хадгалсан байдаг. Энэ нь зочдод таатай санагдахаас гадна гэрийн цэвэр цэмцгэр байдлыг хадгална.

Карантнаас шууд усаа уудаг

Япончууд ямар ч айдасгүйгээр карантнаас ус хийгээд уучихдаг. Учир нь карантнаас гарч байгаа ус нь шууд ууж болох хэмжээний цэвэр байдаг аж.

Дотуур хувцсаа хатаах онцгой арга

Японд орон сууцнууд нь өндөр чийгшилтэй байдаг тул хувцсаа тагтан дээрээ хатаана. Тийм учраас дотуур хувцсаа олны нүдэнд ил тавихаас сэргийлж, үргэлж гадуур нь даавуун уут татдаг байна.

Суултуур ариутгагч бодис ашигладаг

 

Гадны улс орнуудад нийтийн бие засах газар орохдоо үргэлж суултуур дээр дэвсэх цаасыг ашигладаг. Харин Японд тусгай ариутгагч бодисыг суултуур руу цацаж, 00-ын цаасаар сайтар арчдаг байна.

Супермаркетаас худалдаж авсан жимсээ угаадаггүй

Японы супермаркетуудын савласан жимс, ногоонууд дээд зэргээр цэвэрлэгдсэн байдаг. Хүмүүсийг шууд идэхэд зориулж бэлтгэсэн байх учир угаах шаардлага байдаггүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!