Дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг 18 настай охид яг одоо юу хийж байгаа вэ?

Алдарт “New York Times” сэтгүүлээс дэлхийд амьдарч буй орон орны 18 настай охид чухам ямар байдалтай амьдарч, юу хүсч сонирхож байдаг тухай нэгэн сонирхолтой төслийг гүйцэтгэсэн байна. Тэдний төсөлд Америк, Герман, Австрали, Солонгос, Израйль гээд маш олон орны охид оролцож, өөрсдийн зургийг явуулж, түүхээ хуваалцсан аж. Энэхүү төсөл нь олон мянган охид залууст өөртөө итгэх итгэл хийгээд урагш тэмүүлж амьдрах ёстойг ойлгуулж, урам зориг өгсөн нь гарцаагүй.

“Чи алдаж болно, унаж болно, аливааг буруу хийж ч болно. Учир нь чи дөнгөж 18 настай. Чамд алдаагаа засч, урагш алхах маш олон боломж болон хугацаа байна. Тиймээс өөртөө гутралгүй өөдрөг бай” гэх утга санааг энэхүү төслөөр хүүхдүүдэд хүргэхийг зорьсон байна.

Чи бол цор ганц хувь. Юунд ч баригдалгүй өөрийнхөөрөө эрх чөлөөтэй нисээрэй. Бид та бүхэндээ дэлхий дахин дахь 18 настай охид ямар байдалтай, хэрхэн амьдарч байгааг гэрэл зургийн хамт танилцуулж байна.

Файз – Тэр саяхан ахлах сургуулиа төгссөн. Одоо их сургуульд орохоор бэлтгэж байгаа. Багаасаа аав ээжийнхээ заавар хүслээр амьдарч ирсэн тэрээр одоо биеэ даах цаг болсон гэж бодож, гэрээсээ явсан байна. Цагийн ажил хийж, хажуугаар нь хичээлээ давтдаг. Түүний мөрөөдөл хүний эрх зүйч болох.

Аманда – АНУ

Юунд ч баригдалгүй эрх чөлөөтэй нисч байхыг хүсдэг. Бусад хүмүүс юу гэхээс айлгүй, өөрийнхөөрөө байх дуртай. Одоогоор коллежид сурч байгаа. Санхүүгийн чиглэлээр суралцдаг.

Мария – Орос

Аав ээжийн хайртай охин. Эцэг эхийнхээ санааг чилээлгүй, зөв зүйтэй амьдрахыг хичээдэг. Мөн л сургуулийн оюутан. Онц сурлагатан. Хичээлд идэвхитэй, томоотой охин.

Жанавай – Энэтхэг

Дуучин болох мөрөөдөлтэй. Гэвч эцэг эх нь мөрөөдлийг нь дэмждэггүй. Ажил хийж мөнгө олох үүрэгтэй охин сургуульд ч сурч чадаагүй. Зүгээр л хаа нэгтээ дуулаад сууж байх шиг жаргал түүнд байхгүй.

Сой – АНУ

Жирийн л нэг оюутан. Найз нөхөд цөөтэй, сургуульдаа нэр хүндгүй. Яг л явдаг сүнс шиг. Коллежийн шаргал үстэй царайлаг охидод атаархаж, тэдэн шиг нэр хүндтэй, алдартай байж үзэх юмсан гэж боддог байсан ч, би цор ганц хувь гэдгээ ойлгож, өөрийгөө илүүтэй хайрлах болсон.

Кити – АНУ

Үргэлж баяр хөөрөөр дүүрэн байдаг. Халуун дулаан гэр бүлтэй, хайртай дотны найзуудтай, үүрд хамт байх нэгнээ ч олчихсон. Амьдрал минь хэдийн цэгцэрсэн мэт санагддаг.

Шама – Бангладеш

Тэр энэ жил хуримаа хийсэн. Түүний мөрөөдөл нь сургуулиа амжилттай төгсөж, боловсролтой нэгэн болох.

Мариа – Мексик

Изабелла – Бразил

Клайв – АНУ

Амака – Нигер

Рэчель – Израйль

Мариам – Катар

Вейвэрли – АНУ

Жесси – Мексик

Мисси – Өмнөд Солонгос

Бели – АНУ

Марианна – Франц

Розаллиа – Герман

Милли – Австрали

Лиана – Иран

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!