Хамгийн хямд зардлаар аялж болох 7 үнэтэй зөвлөгөө
Амралт зугаалга, аялал гээд зуны зугаатай өдрүүд үргэлжилсээр… Харин та гадагшаа аялалааар явахдаа хэмнэлт гаргаж чаддаг уу? Бид энэ удаад хамгийн хямд зардлаар аялж болох 7 үнэтэй зөвлөгөөг танилцуулахаар бэлтгэсэн юм.
1. Хамгийн хямдхан тасалбар худалдаж авах
– “SkyScanner”, “AviaSales” зэрэг хямд үнийн хуанли хэмээн нэрлэгддэг янз бүрийн өдрүүдийн нислэгийн үнийн хураангуй бүхий хөтөчүүдтэй нөхөрлө.
– Тийзээ тулгаж авах хэрэггүй, урьдчилан захиалаарай. Ялангуяа 2-3 сарын өмнөөс бол бүр сайн.
– Даваа болон баасан гарагуудаас бусад өдөр нис. Мөн үүрээр эсвэл шөнийн нислэг харьцангуй хямд байдгийг анхаарах хэрэгтэй.
– Шилжин суух тийз худалдан авах тохиолдлын 90 хувь нь шууд нислэгнээс хамаагүй хямд тусдаг байна.
– Интернэтээр агаарын тээврийн компаниудын үнийн саналыг харж байх үедээ браузераа “incognito” дэглэм дээр нь тавь.
Учир нь тэд таныг хэрэглэгч хэмээн санаж, хамаагүй өндөр үнийг саналыг танилцуулах болно. Жишээлбэл, долдугаар сард, баасан гарагт, Москвагаас Берлин хүртэлх долоо хоногийн дараа буцах тийз 16 мянган рубль гэж бодъё. Гэтэл хугацааг наймдугаар сар дахь пүрэв гараг руу шилжүүлбэл үнэ нь даруй 10 мянган рубль хүртэл буурах ажээ. Гэхдээ энэ хэмнэлтийн хязгаар биш. Агаарын тээврийн компаниудын танилцуулгын форум руу нэвтэрч, нисэх рейсээ хай. Заримдаа 25 еврогийн хямдралтайгаар дуртай үедээ нисэх тийзний бүртгэл явагдаж байх тохиолдол гардаг байна.
2. Валют солих, төлбөр хийх
Хэрэв Европ руу аялж байгаа бол зарим нэг бэрхшээлийг эс тооцвол валют солих гэдэг нь инээдтэй зүйл. Та энд картаараа нийтийн тээвэр, бэлэг дурсгалын дэлгүүр, хүнсний мухлаг, музей гээд ерөнхийдөө бүхий л газар тооцоо хийж болно. Хамгийн гол нь эхлээд карт тань гадаад улс оронд гүйлгээ хийхэд зөвшөөрөгдсөн байх ёстой. Ихэнхи тохиолдолд гадаадад АТМ-д мөнгөө солиулж байснаас нутагтаа банкинд валютаа солиулаад гарсан нь ашигтай.
Гэхдээ гадаадын нисэх буудлын валют солих цэгт мөнгөө “дээрэмдүүлж” байснаас АТМ-д солиулсан нь дээр гэдгийг санахад илүүдэхгүй. Мөн Европт “MasterCard”, АНУ-д “Visa”-гаар тооцоо хийсэн нь дээр. Жишээ нь, Голландад АТМ-аас евро солих бол хураамж төлөхөөс гадна тухайн орны банкны ханшийг дагахаас өөр аргагүйд хүрнэ. Харин өөрөө еврогийн карттай явбал илүү ашигтай бас хямд тусна.
3. Роумингээс илүү интернэт ашигтай
– Аялалын үеэр ухаалаг утасныхаа автомат шинэчлэлийг унтрааж, Wi-Fi-гүйгээр утсандаа ямар нэгэн зүйл татахыг хориглох тохиргоог хийгээрэй.
– Дуудлага болон мессежийг интернэтээр илгээх хэрэгтэй. Үүнд, Skype, Viber, WhatsApp зэргийг ашиглаж болно.
– Олон нийтийн газрын Wi-Fi орох зөвшөөрлийг “Foursquare” үйлчилгээний зөвлөмж дээр бичсэн байдаг.
– Тухайн аялахаар очсон орныхоо сим картыг худалдан авч, интернэттэй хослуулан ашиглах нь хамаагүй хямд тусна. Ингэхдээ эх орон руугаа тухайн дугаараасаа дуудлага хийхгүй байх нь чухал шүү.
– Хувь хэрэглээний төлбөрийн нөхцөлтэй олон улсын жуулчны сим карттай болж болох бөгөөд үүнийгээ өөрийн энгийн дугаартай холбуулж болно.
4. Хотын хамгийн сайхан газруудыг хэрхэн үнэ төлбөргүй үзэх
Тухайн газрын нэрийн хуудас болсон газрууд, музей, үзэсгэлэнгүүдийг үзэхийн тулд километр үргэлжилсэн урт дараалалд зогсох шаардлага гарах нь энүүхэнд. Энэ эрэлт хэрэгцээг дагаад үзвэрийн тасалбар ч харьцангуй үнэтэй. Гэтэл хот бүр жуулчдыг татдаггүй тул огт дугаарлах шаардлагагүй, тасалбар нь ч бараг үнэгүй шахам хэрнээ хангалттай сайхан дурсамж үлдээх газрууд цөөнгүй бий.
Жишээлбэл, Парист очсон жуулчид Эйфелийн цамхагийн орой дээрээс хотыг тольдохыг юун түрүүнд хүсдэг нь мэдээж. Ингэхийн тулд тэд нэлээн хэдэн евро төлөн хагас цаг бөөн хүмүүсийн дунд дугаарлах хэрэгтэй болно. Үүний оронд бараг үнэгүй шахам Монмартрагийн 222 шатаар өгсөн дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хорооллын дээрээс Парисийг харах гэх мэт аль болох хүмүүсийн бага мэдэх газруудаар аялаарай.
5. Хамгийн хямдаар буудаллах газрыг олох
Гар утсанд суурилуулсан үнэгүй хөтөч ашиглан заавал интернэт гэхгүйгээр замын танилцуулга, аяллын хөтөч, хөгжим, унших номын сонголттой галт тэрэг, нийтийн тээврийн хуваарь гэх мэтийг харж болно. Ийм апп-ууд орон сууцтай холбоотой асуудлыг ч хурдан шийдэх болно. Аялж яваа хүмүүст хамгийн ашигтай нөхцөл бол “HotelTonight” эсвэл дэн буудалд захиалга өгөх юм. Захиалга өгөхийн өмнө юуг анхаарах вэ?
– Оройтох тусам тусам өрөөнүүд хоосорч, зочид буудлууд үнээ буруулдаг. Тиймээс оройн 18 цагаас хойш захиалга өгөх хэрэгтэй. Үүний шалтгаан нь захиалга өгсөн ч амжиж ирээгүй зочдын өрөөнүүд ийнхүү илт хямдардагт оршино.
– Газар зүйн байршил тогтоогчийг ашигла. Хэрэв таны явж байгаа замын хажуу талын зочид буудал “Local Offers” гэсэн хаягтай байвал хямдрал 70 болон түүнээс дээш хувь байна гэж ойлго.
– Ирсэн өдрөөсөө буудаллах захиалга өгвөл илүү их хямдарна.
– Апп-д долоо хоногийн захиалгын багц гэж байна. Тэгэхээр өрөө олдохгүй гэж санаа зоволтгүй гэсэн үг.
Хэрэв амралтын өдөр таарч, та хаана хандахаа мэдэхгүй байгаа бол “The World in your pocket” гэсэн цэсийг сонго. Энэ апп-нь хотын хамгийн алдартай газруудыг хамгийн ашигтай нөхцлөөр санал болгох болно. Жишээлбэл, Унгарын Будапешт хотын дөрвөн одтой “The Three Corners” зочид буудал хоногийн 603 доллараар жуулчин хүлээж авдаг. Энэ нь жирийн жуулчинд хэтэрхий өндөр санагдана. “HotelTonight”-аас захиалга өгч дээрх өрөөг захиалбал 90 доллар болох ажээ. Энэ нь дэн буудалд хоног төөрүүлсэнтэй адилхан тусна.
6. Нийтийн тээвэрт хэмнэлт хийх
Нийтийн тээврийн үйлчилгээ Европт өндөр төлбөртэй байдаг. Үүний гарц нь долоо хоногийн хугацаатай карт худалдаж авах юм. Үүнтэй адилхан нэгэн багц бол музей болон түүхэн дурсгалт газруудад хүчинтэй жуулчны олон төрөлт үнэмлэх буюу мультипасс юм. Эдгээр картууд нь 1 өдрөөс 1 жилийн дотор тодорхой хугацаанд хязгааргүйгээр зочлох боломжийг олгох ажээ. Жишээ нь, Парисын метрооор нэг удаа үйлчлүүлэх тасалбар 2 евро орчим бол 7 хоногийн хугацаатай “Carte Orange” карт 8 еврогийн үнэтэй байдаг байна.
7. Хямдхан мөртлөө амттай хоол идэх
Мэдээж хоол идэлгүйгээр аялна гэж байхгүй. Гэхдээ та хоол ундандаа бага мөнгө төсөвлөсөн бол дараах дүрмийг баримтлаарай.
– Аялагчид тухайн газрынхаа хамгийн шилдэг гэсэн газруудад мөнгө хайрлахгүй үздэг хэрнээ хоолны тухайд хэмнэхийг хичээдэг. Ихэнхдээ тэд супермаркетаас зам зуурын хүнсээ цуглуулахад бэлэн байдаг гэхэд болно. Харин нутгийнхны үйлчлүүлдэг хүнсний дэлгүүрээр явна гэдэг бол нэг төрлийн соёлын таашаал авна гэсэн үг.
– Жуулчны маршрутад байдаг хүнсний лангуунууд захын дэлгүүрүүдийг бодвол бүтээгдэхүүнүүд нь хэд нугарсан өндөр үнэтэй.
-Дорнын улс оронд аялж яваа тохиолдолд хоол үргэлж хямд байна.
Кебаб, донер, хятад гурилтай шөл, турк зуушны газруудад ихэвчлэн оюутнууд, цагаачид, мөнгө муутай жуулчдын сонголт байдаг. Жишээ нь Скандинавын орнуудад юмс тэр дундаа хоол хүнс өндөр үнэтэй. Шведийн Стокгольм хотод хоол ундаанд ихдээ л гэхэд 500 крон төлөх бол Араб хорооллоос 100 кроноор л донер эсвэл шаверма авчихна.