Зөвхөн ах эгчтэй хүмүүсийн л ойлгох 10 зүйл

Насны зөрүү багатай, төрсөн ах эгчтэй байна гэдэг ч өдрийн хэд уйлж хэд инээж, хэзээ ч уйдахгүй он жилүүдийг өнгөрөөхийн нэр юм. Ялангуяа хүүхэд ахуйдаа хамтдаа хөгжилтэй өнгөрөөсөн өдрүүдээ насанд хүрсэн хойноо ч дурсаж, хамтдаа амьдралын жаргал зовлонг хуваалцах шиг сайхан зүйл үгүй шүү дээ. Гэхдээ л хувцсаа булаацалдах, шоолох шоглуулахын хатууг зөвхөн төрсөн ах эгч дүүстэй хүмүүс л мэднэ.

1. Айлын дунд багууд ч шинэ хувцасны бараа харалгүй байсаар насанд хүрдэг нь жам юм. Харин хамгийн том хүүхдүүд шинэ хувцсаа гамтай өмсөж, дүү нартаа өвлүүлэх үүрэгтэй.

2. “Дандаа дүүг л гэх юм… Би ч бас таны хүүхэд мөн биз дээ” гэж гомдоллодог байсан уу?

3. Шоолуулах, шоолох хүнтэй байна гэдэг хамгийн азтай хэрэг шүү.

4. Төрсөн ах эгч дүү нар ч санаа нийлэх хамтрагч мөн боловч заримдаа бас толгой цустаж мэдэх “хүнд гар”-ууд.

5. Олуулаа булаацалдаж идсэн хоолны амттайг ээ…

6. Таны ард асаалттай танк байгаа л гэсэн үг.

7. Аав ээжийнхээ тухай хамтдаа ярилцаж, олон үггүйгээр бие биенээ бүрэн ойлголцож болно.

8. Заримдаа тэднийг байхгүйд дураараа чөлөөтэй байгаа мэт боловч төд удалгүй л та тэднийг тэсэшгүй ихээр санаж, тэдэндээ ямар их хайртайгаа улам бүр мэдэрнэ.

9. Эгч дүү, ах дүү нар хүссэн хүсээгүй үргэлж бие биетэйгээ харьцуулагдаж байдаг.

10. Төрсөн эх эгч дүүгийнхээ янзыг үзэх нь яг л зорилго гэлтэй. Бүр хичнээн хөгширсөн ч хамаагүй гээч!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!