Нүд ирмэхийн зуур том залуу бүсгүй болж өсч томорсон алдартнуудын хүүхдүүд

Хүүхэд үнэхээр хурдан өсч томрох юм. Саяхан л төрж байсан хүүхдүүд нэг л мэдэхэд том залуу, бүсгүй болчихсон байх аж. Алдартнуудын хүүхдүүд өнөөдөр хэрхэн өөрчлөгдөж, томорсонг хамтдаа харцгаая.

Мэддокс Жоли-Питт

Мэддоксыг Анжелина Жоли 2002 онд 7 сартай байхад нь үрчилж авсан. Өнөөдөр Мэддокс царайлаг залуу болж өөрчлөгджээ. Хүү ээжийнхээ хамтаар “First They Killed My Father” киног бүтээгээд амжсан бөгөөд жүжигчний гараагаа хэдийн эхэлсэн билээ.

Парис Жексон

Пэрис Жексон бол Майкл Жексон, Дебби Роу нарын цорын ганц охин юм. 1998 онд төрсөн Парис одоо 23 настай. Тэрээр загвар өмсөгч, жүжигчин, дуучин, хөгжимчний чиглэлээр ажилладаг. Тэрээр “Gringo” кинонд дүр бүтээж, Эллен Деженерес Шоу, Опра Уинфригийн шоу зэрэг янз бүрийн телевизийн шоунд оролцсон.

Лили-Роуз Депп

Жонни Депп, Ванесса Парадис нарын охин нь дэлхийн кино урлагийн ертөнцийг өөртөө итгэлтэйгээр байлдан дагуулж байгаа бөгөөд Лос Анжелесийн 4 дэх удаагийн кино шагнал гардуулах ёслолоос “Шилдэг эмэгтэй дүр” -ийн шагнал хүртсэн билээ. Лили аль хэдийн 10 гаруй кинонд тоглоод байгаа юм.

Захара Марли Жоли-Питт

Этиопт төрсөн Захараг 2005 онд жүжигчин Анжелина Жоли өргөж авсан юм. Одоо Захара 16 настай бөгөөд загвар өмсөгч болохыг мөрөөддөг охин 2 ч кинонд дүр бүтээгээд амжсан.

Румер Уиллис

Румер бол жүжигчин Деми Мур, жүжигчин Брюс Уиллис нарын 3 охины том нь юм. Тэрээр жүжигчний карьераа 1995 онд 7 настайгаасаа инээдмийн драмаар эхлүүлж, түүнээс хойш 20 гаруй кинонд тогложээ.

Лив Фрейндлих

Лив бол жүжигчин Жулианна Мур болон түүний найруулагч нөхөр Барт Фрейндлих нарын хоёр дахь хүүхэд юм. Яг л олон алдарт хүүхдүүдийн адил тэрээр карьераа жүжигчинээс эхлэхээр шийджээ. Түүний анхны дебют кино нь аавынх нь найруулсан “Trust the Man” бөгөөд тэрээр ээж болон ахынхаа хамтаар дүр бүтээсэн.

Зои Кравиц

Зои бол жүжигчин хөгжимчин Ленни Кравиц, жүжигчин Лиза Бонет нарын охин юм. Зои жүжигчний мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа бөгөөд дуучин, загвар өмсөгч юм. Тэрээр Tiffany & Co, Vera Wang, Balenciaga, Calvin Klein зэрэг алдартай брэндүүдтэй хамтарч ажилладаг. 2019 онд тэрээр жүжигчин Карл Глусмантай гэрлэсэн боловч 18 сарын дараа салжээ.

Патрик Шварценеггер

Патрик Арнольд Шрайвер Шварценеггер 1993 онд төрсөн бөгөөд Арнольд Шварценеггер, Мария Шрайвер нарын хүү юм. Патрик бол АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедигийн ач хүү. Тэрээр одоо загвар өмсөгч, жүжигчнээр ажилладаг. Мөн 2015 онд дуучин Майли Сайрустай үерхэж байсан.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!