Английн Хатан хааны цүнхтэй холбоотой сонирхолтой нууц

Эрхэмсэг Хатан хаан II Элизабет хаана ч явсан яагаад цүнхээ авч явдаг юм бол гэж та гайхаж байсан уу? Тэгвэл үүний хариултыг танд өгье.

Хатан хааны намтар судлаач Салли Беделл Смит хэлэхдээ Хатан гар цүнхэндээ үргэлж толь, уруулын будаг, үзэг, хэд хэдэн гаа, уншлагын шил зүүж явдаг гэжээ. Гэхдээ тэрээр эдгээр зүйлсийг өөр байдлаар буюу өөр зориулалтаар ашигладаг байна.

Тэрээр цүнхэн доторх эд зүйлсээ гаргаж, ажилчиддаа дохио өгч, үг хэлэлгүйгээр өөрийгөө ойлгуулж чаддаг аж.

Жишээ нь:

  • Хэрэв Хатан хаан хэтэвч эсвэл цүнхээ нэг гарнаасаа авч нөгөө гар руугаа шилжүүлвэл, тэрээр хэлэлцүүлэг, ярилцлагыг дуусга гэх дохио юм. Түүнийг хором ч алдалгүй ажиглаж буй ажилчид дохиог хүлээн авч, хурал, хэлэлцүүлгийг дуусгадаг байна.
  • Хатан цүнхээ ширээн дээр гаргаж тавивал, 5 минутын дотор үйл ажиллагааг дуусга гэх дохио болдог.
  • Харин цүнхээ газар тавивал уур амьсгал таагүй буюу хатан тавгүй байгаагийн илрэл болно.
  • Бөгжөө эргүүлээд эхэлбэл, түүнд тусламж хэрэгтэй байгаа гэсэн үг юм. Туслахууд яаралтай хатан дээр очиж, түүнийг таагүй байдлаас гаргах шаардлагатай.

Тэрээр ганц цүнхээрээ маш олон зүйлсийг илэрхийлдэг тул хаана ч явсан цүнхнээсээ салдаггүй. Мөн яг л нэг янзаар, нэг гаран дээрээ өлгөж барьдаг байна. Энэ нь мөн л тогтсон зүйл бөгөөд хэрэв нөгөө гар руугаа шилжүүлвэл ямар нэгэн зүйл илэрхийлж байна гэсэн үг болох билээ. Хатан хааны гэр бүлийнхэнд үүнээс гадна маш олон дохио, нууц хэллэг зэрэг байдаг гэх боловч хараахан олны дунд ил болоогүй байгаа юм. Мэдээж олонд ил болчихвол үүнийг хэрхэн нууц дохио хэмээн нэрийдэж болох билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!