Нэг үе шуугиулж байсан ч, муухай зүүд шигээ мартах хэрэгтэй 10 трэнд

Трэнд загвар гэдэг хэзээ ч нэг газраа удаан зогсдоггүй. Үргэлж хувьсан өөрчлөгдөх үүнд тохируулж хувцаслана гэдэг бэрх. Үүн дор огт трэнд хөөхгүй байх нь илүү хялбар мэт санагдана. Ямартай ч та бүхэндээ яг одоо хувцасны шүүгээнээсээ гаргаж, мартах ёстой хуучирсан хувцас загваруудыг танилцуулахаар бэлтгээд байна.

Уранхай жинс

Энэ төрлийн жинсэн өмд багагүй шуугиан тарьж, хүмүүсийг хамарч чадсан. 2015,6 оны үед хүн бүрийн хувцасны шүүгээнд дор хаяж нэг ширхэг уранхай жинс байсан гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл цаг хугацааны эрхээр энэхүү жинс нь моодноос гарчээ.

Хүүхэлдэйн сормуус

Саяхан л охид бүсгүйчүүд маань урт өтгөн сормуус нааж, суулгаж хүүхэлдэй мэт төрх гаргаж байсан. Харин энэ нь одоо бол хэтэрхий хоцрогджээ. Дэлхий нийтээрээ натурал төрхийг илүүд үзэж, бүсгүйчүүд маань хүнд будагны ардах төрхөө ил гаргаж, байгалийн гоо үзэсгэлэнгээрээ гайхагдах болоод байна.

Хэт засч янзалсан хөмсөг

Хэтэрхий засч, нарийсгаж, хэлбэр гаргаж будсан хөмсөг гоё харагдахаа больжээ. Энэ нь нөгөө л натурах төрхтэй холбоотой юм. Хөмсгөө цэвэрхэн засч, тодруулж будахад л хангалттай аж. Ингэснээр илүү цэвэрхэн бас үзэсгэлэнтэй хэмээн тооцогдох болоод байгаа юм.

Өргөн хүрээтэй малгай

Өргөн хүрээтэй малгай өмссөн хүмүүс нэг хэсэг хаа сайгүй байдаг байлаа. Гудамжаар дүүрэн том малгай өмссөн хүмүүс зөрөлдөж, ёстой л утгаараа трэнд болж байсан. Гэхдээ энэ цаг өнгөрсөн тул малгайгаа мартах хэрэгтэй болжээ.

Сүлжмэл гутал 

Сүлжмэл гутал хэдэн жилийн турш ёстой л ид хүмүүсийн дунд алдартай байсан. Үзэмжтэй, чамин ч гэлээ нөгөө талаас ийм гутал нь маш амархан бохирддог, ялангуяа бороотой үед үнэхээр хэцүү. Тийм ч учраас энэхүү гутал моодноос гарсан нь нэг бодлын баярлууштай.

Пажама

Пажама маягийн биед тухтай хувцас нь инстаграм оддоос хүмүүст хүрч, бараг л гудамжаар дүүрэн унтлагын хувцастай хүмүүсээр дүүрэх шахсан. Харин одоо цагт энэ хувцас нь халагдаж, пажама өмссөн хүмүүсийн хоцрогдмол гэхчлэн дуудах болжээ.

Бариу резинтэй даашинз

Энэ төрлийн даашинз нь биеийн галбирыг тодотгож, сайн барьж өгөх тул гэдсийг нууж нэг ёсондоо бараг зэрэг төвөгтэй байдаг байсан. Харин одоо хүн бүр тав тухыг хүсэх болсон учир илүү чөлөөтэй даашинзыг сонгох болсон юм.

Нүцгэн шагай

Орчин үеийн загвар өмсөгчдийн дүрмээр бол гоо сайхан нь эрүүл мэндээс хамаагүй үнэтэй байдаг. Тэдний олонх нь хүйтэн цаг агаарт ч шагайгаа гаргаж, шаахай өмсөхөөс айдаггүй байв. Гэхдээ ийм баатарлаг байдал, түүнчлэн эрчилсэн жинсэн өмдний загвар нь өнгөрч, хүмүүс эрүүл мэндийг дээгүүр тавих болоод байна.

Үстэй шаахай

Та ч бас ийм шаахай өмссөн хүмүүсийг олон харсан байх. Үстэй атлаа онгорхой загвар нь бага зэрэг сонирхол татам. Энэ загвар нь эрэлт хэрэгцээгээ хурдан алдсан тул одоо ийм гутлыг дэлгүүрээс олоход хэцүү.

Чокер

2016 оны дунд үеэс чокер зүүх нь хамгийн чухал гоёл болоод байлаа. Тухайн үед нэхмэл чокер зүүх нь нилээн трэнд болоод байсан бол 2019 оны зун, намраас эхлэн өргөн зузаан гинж илүү трэнд болоод байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!