Хоёр охиныхоо үсийг хамгийн гоёмсгоор сүлжиж өгдөг ээжийн сонирхолтой амьдрал

Үсний сүлжээс нь Африк улсаас гаралтай. Тухайн үед үсний сүлжээсээр нийгэмд эзлэх байр суурь, нас, хүйс, гэр бүлийн байдал, хөрөнгө чинээ, эрх мэдэл зэргийг илэрхийлдэг. Харин үсний сүлжээс нь өнөө цагт гоёл болжээ. Хоёр охины ээж Мария Боброй гэх бүсгүй охидынхоо үсийг төрөл бүрээр гоёмсог байдлаар сүлжиж, зургийг нь сошиалд нийтэлдэг байна. Түүнээс санаа авч, охиныхоо үсийг гоёх ээжүүд олон. Өнөөдөр та бүхэндээ Мариягийн урлагийн бүтээл гэлтэй үсний сүлжээсүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

1.

2.

3.

4.

5.

Мария 8 настай Бриана, 6 настай Ариана гэх хоёр охинтой. Тэрээр охидынхоо үсийг зүгээр боож, дээш нь шуухыг хүсээгүй. Тэр илүү чамин, өхөөрдөм харагдуулахын тулд төрөл бүрийн сүлжээс сурч, охидоо гоёх болсон байна. Бяцхан охид ч үсээ сүлжүүлэх тун ч дуртай гэнэ.

6.

7.

8.

9.

10.

11.

12.

Анхандаа Мария охиныхоо үсийг гоёмсог байдлаар сүлжиж боох гэж бүтэн цаг болдог байсан бол одоо 10-15 минутанд хараа булаам, үзэсгэлэнтэй байдлаар үсийг нь янзалдаг болжээ. Охидоо өглөөний цайгаа ууж байх хооронд нь үсийг нь боож дуусдаг гэнэ.

13.

14.

15.

16.

17.

18.

19.

Охидууд ээжийнхээ засч өгсний үсний ачаар олон хүүхдүүдтэй танилцаж, амархан нөхөрлөж чаддаг гэнэ. Хүүхдүүд тэдэн дээр ирж, үснийх нь талаар асууж яриа эхэлдэг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!