Хэчнээн үнэтэй хувцас өмссөн байлаа ч, хямдхан харагдуулж чадах хувцаслалтын алдаанууд

Хувцсыг зөв болон тохируулж өмсөнө гэдэг маш чухал. Хэчнээн үнэтэй хувцас байлаа ч, тохируулж өмсөж чадаагүй бол хямдхан харагдана. Тиймээс та бүхэндээ ямар ч хувцаслалтыг мэдрэмжгүй, хямд харагдуулдаг алдаануудыг танилцуулж байна.

Атираа үүссэн шилэн трико

Шилэн трико нь энэ тэндээ бөөгнөрч, атираа үүссэн байх нь маш таагүй харагддаг. Энэ асуудлаас сэргийлэхийн тулд яг л өөртөө таарсан трико авах хэрэгтэй. Томдсон эсвэл уртадсан трико ийм асуудал үүсгэдэг.

Дотуур хувцсаа тохируулж өмсөх

Та өмсөж байгаа хувцсандаа тохируулж дотуур хувцсаа сонгох хэрэгтэй. Зөв дотуур хувцас сонгож өмсөнө гэдэг маш чухал төдийгүй том соёл. Та гадуураа хэчнээн сайхан даашинз өмссөн байлаа ч, буруу дотуур хувцас өмссөн бол тэр чигтээ онцгүй харагдана.

Хувцсаа байн байн янзлах

Хэрэв танд хувцас тань нэг л эвгүй санагдаж, үүндээ итгэлтэй бус байгаа бол гэрээсээ гарахаас өмнө хувцсаа солихыг зөвлөж байна. Таагүй хувцсаа өмсөж, байн байн үүнийгээ янзалж, өдрийн турш зөвхөн хувцсандаа санаагаа чилээх ямар хэцүү гэж санана. Нэмээд та маш тухгүй харагдаж, бусдыг залхааж ч мэднэ.

Өнгөө алдсан цагаан хувцас

Цасан цагаан зүйл ч гэсэн цаг хугацаа өнгөрөх тусам шаргал, саарал өнгөтэй болдог. Тиймээс цагаан хувцас худалдаж авсан бол өнгийг нь ямагт сэргээж, зөв угааж цэвэрлэж байх хэрэгтэй шүү. Хэрэв нэгэнт өнгөө алдсан бол ахиж өмсөх талаар бодох хэрэггүй.

Нүдний шилэн дээрх зураас, толбо

Нүдний шил зүүдэг бол, ойрхон алчуур авч явж байгаарай. Зураас үүссэн, толбо тогтсон, бохир шил нь ямар ч сайхан бүсгүйг хямдхан, арчаагүй нэгэн мэт харагдуулах хүчтэй.

Хэтэрхий нэвсгэр хувцас

Том хэмжээтэй хувцсыг сонгож өмсөх хүмүүс олширсон. Гэхдээ үүнийг өмсөхдөө ч утга учиртай байх хэрэгтэй. Том хүрэм, куртик зэргийг өмсөхдөө заавал бэлхүүсээ тодотгож, бүс зүүгээрэй.

Леггинсийг өмд болгож өмсөх

Леггинс хэдийгээр биед тухтай байгаад бүсгүйчүүд ихээр өмсдөг трэнд болсон ч гэлээ, өндөр өсгийттэй хослуулж өмсөхөд тохиромжгүй.

Хэтэрхий урт ханцуйтай цамц

Хэтэрхий урт ханцуй нь таныг замбараагүй, мэдрэмжгүй харагдуулна. Цамцны ханцуй бугуйн яснаас хэтрээгүй урттай байхад тохиромжтой гэж үздэг.

Ханцуйгаа хойш шуух

Ханцуйгаа замбараагүй хойшоо шуухаас аль болох татгалзаарай. Илүү цэгцтэй, үзэмжтэй харагдахын тулд цэвэрхэн хойш нь эргүүлэхийг зөвлөж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!