Хамгийн өвөрмөц стильтэй хэмээгддэг Харри Стайлсын хувцаслалт хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Өнөө цагийн урлагийн өнгө төрхийг тодорхойлж яваа чадварлаг дуучин гэвэл Харри Стайлсыг дурдахгүй өнгөрч болохгүй. Түүний хүчирхэг хоолой, өөртөө итгэлтэй байдал, үргэлж бусдаас өвөрмөц байж чаддаг зэрэг нь олон сая шүтэн бишрэгчидтэй болоход хүргэсэн. Үүнээс гадна тэрээр сонирхолтой хувцаслалтаараа алдаршсан нэгэн. Хамтдаа түүний хувцаслалт өнгөрсөн жилүүдэд хэрхэн өөрчлөгдсөн болохыг сонирхоцгооё.

2012 он: Энгийн хувцаслалт – жижиг зүрхэн чимэглэлтэй саарал футволк, хар өмд

2012 он: Цэвэрхэн, сонгодог – цагаан цамц, хар өмдтэй хослуулсан саарал хүрэм

2013 он: Уранхай жинсэн өмд, ирвэсний хээтэй цамц, босоо захтай хүрэм

2014 он: Жинсэн өмд, хилэн хүрэм

2014 он: Улаан босоо судал бүхий сонгодог хүрэм

2015 он: Өнгөлөг богино хүрэм болон хар өмд нь чамин төрхийг бүтээжээ

2016 он: Энгийн цагаан футволк, хар жинсэн өмд

2017 он: Тод өнгөтэй, сонгодог хослол

2017 он: Өмдөндөө тод өнгийн чимэглэл бүхий классик хар хослол

2017 он: Алмазан хээ бүхий хар, улаан костюм, цагаан аскот цамц

2018 он: хар, цагаан өнгийн цэцгийн хээтэй костюм, энэ удаад хар өнгийн аскот цамцтай хослуулжээ

2019 он: Гүн цэнхэр өнгийн хослол

2019 он: Нэвт гэрэлтэх торон цамц, хар сул өмд, хар маникюр, нүд булаам сувдан ээмэгтэй романтик төрх

2020 он: Нэхээстэй цамц, торон цамцны зах, сувдан зүүлт, өвөрмөц гутал нь түүний хувцаслалтыг илүү үзэмжтэй болгож байна

2020 он: Хар хослолыг улам бүр өнгө оруулж чимэх хөх ягаан өнгийн ороолт

2020 он: Шар дээр хөх дугуй хээтэй майк, өргөн судалтай өмд, босоо судалтай цайвар цамц

2020 он: Түүний нэрийн хуудас болсон торон цамцны зах болон сувдан зүүлт, энэ удаад гүн хөх цамц, ногоон өмдтэй хослуулав

2021 он: Судал бүхий шар өнгийн хүрэм, хүрэн бор хилэн өмдийг, хөх ягаан өнгийн үслэг ороолтоор чимэглэж, чамин төрх бүтээжээ

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!