“Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Энхболд хамтрагч Эрдэнэдулам нарын пасодобль бүжгийн халуухан үзүүлбэр

Дэлхийн алдарт “Ододтой бүжиглэе” шоуг HD Mонгол телевиз албан ёсны эрхтэй бүтээж, дөрөв дахь дугаараа үзэгчдэд өргөн барилаа.

Тэгвэл өнөөдрийн онцлох үзүүлбэрийн нэгээр загвар өмсөгч Э.Энхболд,  “Монголиан энтертайнмент”-ийн бүжигчин, “Amazingspinning jumping studio”-ийн багш Б.Эрдэнэдулам нарыг онцолж байна.

Тэд хамтдаа ПАСОДОБЛЬ бүжгийн гайхалтай үзүүлбэрийг үзүүллээ. Тэд энэ удаагийн үзүүлбэрээр шүүгчдээс нийт 30 оноог авч чадсан юм.

“Говь” брэндийн нүүр царай болон олонд танигдсан загвар өмсөгч Э.Энхболдыг Монголын эрэгтэй моделиудаас хамгийн чадварлаг нь гэдэг. “Монгол модель” агентлаг, Монголын дизайнеруудын холбоонд харьяалагддаг тэрбээр амьдралынхаа ханийг өөрийн ажиллаж буй салбараас сонгосныг уншигчид эчнээ мэдэж буй биз.

Загвар зохион бүтээгч, “O couture” салоны захирал Д.Отгонжаргал бол түүний гэргий. Д.Отгонжаргал “O Couture” брэндийн загварын шоугаа жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Харин загвар өмсөгч Э.Энхболд өөрийн нэрийн “TARA ENDO” брендийг үүсгэн байгуулаад удаагүй байгаа юм. Тэрбээр олон жилийн мөрөөдлийн биелүүлж, өөрийн эрэгтэй хувцасны брэндийг гаргасан байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!