Мэрилин Монрогийн амьдралынхаа сүүлийн 4 сарыг өнгөрүүлсэн байшин: Түүний өөрөө худалдаж авсан цор ганц байшин

Мэрилин Монро олон орон сууц, тансаг зэрэглэлийн байр, байшинд амьдарч байсан ч, аль нь ч түүний өөрийнх байгаагүй. Харин сүүлд 1962 онд эмчийн зөвлөсний дагуу үлдсэн амьдралаа өнгөрүүлэх байшин худалдаж авсан байна. Энэ нь түүний эхний бөгөөд сүүлчийн өөрийн эзэмшлийн байшин байсан юм.

236 кв.м талбай бүхий тохилог харш нь 4 унтлагын өрөө, 3 угаалгын өрөөтэй бөгөөд зочны өрөө, гал тогоо, хоолны өрөө, эмчилгээний өрөө, ажлын өрөөтэй. Байшинтай зэрэгцэн усан бассейн, цэцэрлэг, улбар шар төгөл бүхий цэлгэр хашаа болон зочдын байшин байдаг. Мэрилин Монрогоос хойш энэ олон жилийн турш байшингийн эзэд хэд хэдэн удаа солигдсон боловч тийм ч их зүйл өөрчлөгдөөгүй.

Энэхүү харш нь Калифорнийн Брентвуд хотод байрладаг бөгөөд Мэрилиний удаан хугацааны турш хайж байсан чимээгүй, тайван газар юм.

Байшингийн дотоод заслыг Мэрилиний санал болгосноор хийжээ. Тэрээр байшингаа өөрийн хүсэлд нийцүүлэн тохижуулахаар Мексик рүү хүртэл хэд хоног явж байсан гэдэг. Гэсэн хэдий ч тэрээр тэгж их дурлаж, хичээж тохижуулсан байшиндаа удаан аз жаргалтай амьдарч чадаагүй. Байшиндаа нүүж ирснээс ердөө 4 сарын дараа унтлагын өрөөндөө нас барсан байдалтай олдсон билээ.

Мэрилин 1962 оны эхээр уг байшинг 90 мянга орчим доллар төлж худалдаж авсан бол 2017 онд уг харшийг 7.25 сая доллараар заржээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!