Царай муутай, бүдүүн гэж шоолуулж байсан ч, цаг хугацаа өнгөрөхөд өөрийгөө олж, тод гялалзаж эхэлсэн хүмүүс

Гоо үзэсгэлэн, царайлаг төрх гээч нь субъектив ойлголт. Нэг хэвэнд цутгасан мэт бүгд ижил царайлаг гэгдэх царай төрхтэй байх хэрэггүй. Харин өөрийнхөөрөө гэрэлтсэн, өөртөө хайртай, өөртөө итгэлтэй байхад ямар ч хүн хөөрхөн, нүдэнд дулаахан, хайр татам харагдана. Үүнийг илүүтэй ихээр ойлгож, өөрийгөө өөрчилж, илүү өөртөө итгэлтэй болж, дагаад царай төрх нь хүртэл өөрчлөгдсөн хүмүүсийн түүхийг хуваалцаж байна. Эрүүл хооллоод, тогтмол хөдөлгөөн хийгээд өөрөө багахан хичээгээд амьдрахад л бүх зүйлс өнгөлөг, эерэг болох аж.

Жин хасах гээч ийм том өөрчлөлтийг миний амьдралд авч ирнэ гэж үнэхээр бодоогүй. Өөрөөрөө бахархах, өөрийгөө хайрлах мэдрэмжийг өдөр бүр авч байгаа. 

Нас ахих тусам, хүмүүстэй танилцаж, хүрээллээ тэлэх тусам өөртөө итгэлтэй бас өөртөө арчаатай болж эхэлсэн. Одоогийн өөртөө, өнгөрсөн дэх ичимхий бүрэг өөртөө ч хайртай

Ийм тарган, царай муутай намайг хэн тоохов дээ, юун амжилт гээд л сөрөг бүхнээр өөрийгөө хучаад, тэндээ түгжчихдэг байж. Харин жингээ хасч, илүү идэвхтэй амьдарч эхэлснээр, миний гадаад төрхөнд, миний үзэл бодолд, карьерт маш их өөрчлөлт гарсан

16 болон 20 нас. Нэг л мэдэхэд ингээд өөрчлөгдсөн байна. Одоо би илүү өөртөө итгэлтэй, зоригтой нэгэн

Нэг жил хагасын хугацаанд 110 кг жин хассан.

Бага байхад намайг царай муут, нугасны муухай дэгдээхий гэхчлэн хочилдог байсан. Хэн ч намайг ингэж өөрчлөгдөнө гэж бодоогүй байх

45 кг жин хасаад, одоо би моделиор ажилладаг. Ирээдүй минь гэрэлтэй байна

20-иод нас болон 30-аад насны ялгаа

3 жилийн дотор гарсан өөрчлөлт

Бүрэг ичимхий, хүмүүсийн өөдөөс ч харж чаддаггүй, бусдад дээрэлхүүлдэг 17 настай бандгар хүү. Өөрийгөө хайрлаж сурсан, өөртөө итгэлтэй, мөрөөдлийнхөө үзүүрээс атгаад авсан 25 настай залуу

Хичээлээс өөрийг мэддэггүй, хүмүүстэй ярилцахаас эмээдэг байсан охин 4 жилийн хугацаанд нээлттэй, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог болж өөрчлөгджээ

Хүн өөрөө хүсэх л юм бол яаж ч өөрчлөгдөж болдог юм байна. Би өөрөө баталгаа нь байна

Хүн өөрийгөө хайрлах тусам гялалзаж, улам бүр гэрэлтсэн болдог юм байна. Үүнийг л өнгөрсөн хугацаанд маш сайн ойлгож авсан

Дөрвөн жилийн хугацаанд л ийм том залуу болчихож

16 болон 19 настай би. Маш том өөрчлөлт гарчээ. Үүнийг одоо л анзаарч байна

6-р ангидаа ийм инээдтэй хүүхэд байжээ. Одоо бол өөртөө итгэлтэй, догь залуу болсон шүү

18 болон 23 настай миний гадаад төрхийн ялгаа

12, 15 болон 20 настай би. 30 насандаа өөрийгөө илүү их гялалзана гэж итгэдэг

18 болон 24 настай миний өөртөө хийсэн өөрчлөлт

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!