Одод инстаграмын төгс зураг шиг биш, харин бидэн шиг сул талтай “хүн” болохыг батлах зургууд

Бид инстаграм дээрх оддын төгс төгөлдөр зургийг харж, өөрсдийгөө тийм байж чадахгүй байгаад голж, сэтгэлээр унадаг. Гэхдээ энэ нь сошиал ертөнц гэдгийг санах хэрэгтэй. Гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр болсон алдартай бүсгүйчүүдэд ч гэсэн сул тал байх бөгөөд үүндээ тэгтлээ санаагаа чилээж гутраад байдаггүй. Тэд ч бас бидэнтэй адилхан сул талтай хүн гэдгийг санаж, өөрийгөө байгаагаар нь хүлээж аваарай. Төгс төгөлдөр болох гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй. Та байгаагаараа үзэсгэлэнтэй.

Одууд бүтэлгүйтсэн будалттай олны өмнө гарч ирэх нь цөөнгүй тохиолддог. Энэ нь Анжелина Жолид ч мөн тохиолдож байсан билээ.

ЖейЛо бол эрхэмсэг, өөртөө итгэлтэй бүсгүй. Түүнд суга нь хөлөрсөн байх эсэх тийм ч чухал биш.

Гүнгийн авхай Меган Маркл суга нь нойтон байхад ач холбогдол өгдөггүй.

Мадоннагийн охин Лурдес Леон биеийн үсээ ваксдаггүй бөгөөд үүнийгээ ч нуухыг хүсдэггүй.

Викториа Секретийн “сахиусан тэнгэр” Адриана Лима ч мөн адил биеийн үсээ хусч арилгалгүй явж л байдаг.

Загвар өмсөгч Кейт Аптон уруулан дээрх үс буюу сахлаа авдаггүй.

90-ээд оны хамгийн эрэлттэй загвар өмсөгчдийн нэг Кейт Мосс шүдээ засуулж, төгс төгөлдөр болгохыг хүсээгүй.

Жүжигчин Шайлен Вудли улаан хивсний ёслолд оролцохдоо ч нүүрэн дээрээ зузаан крем түрхдэггүй. 

Дуучин Алисиа Кийз 2016 онд гоо сайхны бүтээгдэхүүнээс бүрмөсөн татгалзаж, бүр No Makeup хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан.

Өндөр өсгийтийг үзэн яддаг Кристен Стюарт улаан хивсэн дээр гутлаа тайлаад барьчихсан.

Кендалл Женнер өсвөр насандаа батгатай нөхөрлөсөн байдаг. Одоо ч түүнд батганы сорви нь үлдсэн.

Меган Фокс нүүрээ будсан ч батганы сорви нь харагддаг.

Женнифер Анистон нуруун дээрээ толботой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!