Аав ээжийн үед ашигладаг байсан эдгээр зүйлс өнөө цагт бидэнд зэрлэг санагддаг болсон

Өдрөөс өдөрт бидний амьдралын хэв маяг хувьсан өөрчлөгдсөөр байна. Аав ээжийн үед хэрэглэдэг байсан зүйлс, хэрэглэдэг аргууд хэдийн хоцрогджээ. Өнөөдөр та бүхэндээ орчин үеийн залуусын хэрэглээ, амьдралын хэв маягийг танилцуулахаар бэлтгэлээ. Хэрэв та одоо ч хуучны эдгээр аргуудыг өдөр тутамдаа ашигладаг бол, орчин үе рүү алхан орох цаг болсныг сануулж байна.

Дууссан саван, шампуний саванд ус хийж хэрэглэх

Өмнө нь хүмүүс дууссан саван, шампуниа хаялгүйгээр дотор нь ус хийж, зайлж хөөсрүүлээд хэрэглэдэг байсан. Гэхдээ ингэлээ гээд хэр ихийг хэмнэж чадах бол? Ийм төрлийн хямдхан хэмнэлт амьдралд хэрэггүй. Устай хольсон бага хэмжээний саван шампунь нь ариутгаж цэвэрлэх чадвараа алдаж, ямар ч бохирдлыг арилгаж чадахгүйд хүрдэг.

Тагтыг агуулах болгож ашиглах

Тагтан дээрээ хэрэггүй зүйлсээ овоолдог цаг ард хоцорчээ. Орчин үеийн залуус тагтаа харин ч илүү гоёмсог болгож тохижуулаад нэг өрөө болгож ашиглах болсон билээ.

Шалаа гараараа угаах

Мөлхөж шалаа угаадаг цаг ард хоцорсон. Хүн бүхэн л амьдралаа илүү хөнгөвчилж, биеийн амрыг харах болсон. Бид заавал зүдэрч ядарч амьдрах шаардлагагүй. Цаг хугацаа бас хүчээ хэмнэж, илүү хялбар аргаар асуудлуудыг шийдвэрлэдэг.

Хүүхдэдээ томдсон хувцас худалдаж авах

Бид хэмнэх гэж улайрч хэтэрхий зүйлс их хийдэг байсан. Хүүхэд хурдан том болдог нь үнэн ч гэлээ том болохоороо өмсөг гээд томдсон хувцас өмсгөөд яваад байх нь утгагүй зүйл. Хүүхэд өөртөө л таарсан хувцас өмсөх ёстой шүү дээ. Өнөө цагт энэ үзэл нь хэдийн хоцрогдож, аав ээжүүд хүүхдэдээ таарсан хувцсыг нь өмсгөдөг болсон.

Аяга тавгаа гараараа угааж арчих

Аяга таваг угаах ч амаргүй ажил шүү. Харин ухаалаг гэрийн эзэгтэй нар аяга таваг угаахад алтан цаг заваа зарцуулж, нервээ барахыг хүсдэггүй. Тэр цагаа өөрийгөө хөгжүүлэх, хүүхэдтэйгээ хамт байхад зориулдаг болсон. Аяга таваг муухай болсон бол угаагч машинд хийгээд л орчихно. Илүү цэвэрхэн, бас илүү амар хялбар.

Шүдний ооны савыг голоор нь хувааж ухаж хэрэглэх

Юм хөгжнөө гэж сайхан юм. Өмнө нь шүдний ооны саваа ухаж, үлдсэн багахан оог нь гаргаж ашигладаг байсан. Одоо бол оо шахагч олон зүйлс хэдийн гарчихсан, хүмүүсийн амьдралд нэвтэрсэн билээ.

Хувцас индүүдэх

Өмнө нь хэдэн цагаар хувцсаа индүүдэж зогсох ээжийгээ хараад өрөвддөг байсан. Одоо бол залуус уурын индүү ашиглаж, хувцсаа хурдан тэнийлгэх болсон шүү дээ.

Төмсийг хутгаар арилгах

Төмс гэлтгүй бусад хүнсний ногоог хутгаар арилгадаг байсныг санаж байна уу? Маш аюултай шүү. Мөн ногооны ихэнх хэсгийг хутгаар аваад хаячихдаг тал бий. Тэгвэл өнөө цагт ногоо арилгагчийг хүн бүр ашиглаж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!