Тээгч эхийн тусламжтайгаар хүүхэдтэй болсон алдартнууд

Хүүхэд төрүүлэх, хүүхэдтэй болох олон арга замууд байдаг. Зөвхөн уламжлалтаар өөрөө тээж, өөрөө төрүүлэхээс гадна тээгч эхээр хүүхдээ төрүүлүүлэх боломжтой. Алдартнууд тээгч эхээр хүүхдээ төрүүлүүлэх нь бий. Тэдгээр алдартнуудтай танилцацгаая.

Рики Мартин

2008 онд дуучин залуу болон түүний нөхөр нар тээгч эхийн ачаар хүүхэдтэй болсон байдаг. Тэр үед төрсөн ихрүүд Маттео, Валентино нар одоо 13 настай. Гэхдээ Рики Мартин болон түүний нөхөр Жван Йосеф хоёулаа өнөр өтгөн гэр бүлтэй болохыг хүсч байсан тул 2018 онд Люсиа гэх охин, жилийн дараа Ренн хэмээх хүүтэй болсон. Мэдээж хүүхдүүдээ бүгдийг нь ижил аргаар буюу тээгч эхээр төрүүлүүлсэн билээ.

Николь Кидман

Николь анх Том Крузтэй гэр бүл байх үедээ 2 хүүхэд үрчилж авсан байдаг. Хожим нөхрөөсөө салж, Кейт Урбантай гэрлэсэн бөгөөд ахин 2 хүүхэдтэй болсны том хүүхдээ өөрөө төрүүлсэн бол, бага охиноо тээгч эхээр төрүүлүүлсэн байдаг. 2011 онд бага охин Фейтийг тээгч эхээр дамжуулан угтан авсан юм.

Жимми Фэллон

Жүжигчин, телевизийн хөтлөгч Жимми Фэллон нь тээгч эхээс төрсөн 2 охины аав юм. Хосууд өөрсдөө жирэмсэлж, өөрсдөө хүүхдүүдээ төрүүлэхийг хүссэн ч боломжгүй гэх хариултыг эмнэлгээс авсан. Маш олон төрлийн арга хэрэглэж үзсэн ч, амжилттай болоогүй. Эцэст нь тээгч эхийн сонголт дээр буусан нь тэдэнд үзэсгэлэнтэй бяцхан охид бэлэглэжээ.

Ким Кардашьян

Ким Кардашиан 2 том хүүхдээ өөрөө төрүүлсэн. Харин дахиж хүүхэдтэй болохыг хүссэн ч алдартан бүсгүй өөрийн эрүүл мэндэд тулгарч болзошгүй аюулаас сэргийлж, нөхөртэйгээ ярилцаж бага хоёр хүүхдээ тээгч эхээр төрүүлүүлсэн билээ.

Элтон Жон

64 настайдаа дуучин анхны хүүхэд Захаригаа тээгч эхээр дамжуулан хорвоод авчирж, аав болох мөрөөдлөө биелүүлжээ. 2 жилийн дараа ч мөн адил аргаар охин Елиа мэндэлжээ.

Кристиано Роналдо

Спортын түүхэн дэх хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг болох Роналдо нь 4 хүүхдийн эцэг бөгөөд 3 нь тээгч эхээс мэндэлсэн.

Сара Жессика Паркер

Жүжигчин 37 настайдаа хүү Жеймсээ төрүүлснээр анх удаа ээж болжээ. Хожим нь тэрээр дахин жирэмслэхийг хүссэн боловч эрүүл мэндийн шалтгаанаар боломжгүй гэх хариуг авчээ. Гэсэн ч хосууд бууж өгөхийг хүсээгүй тул тээгч эхийн тусламжтайгаар 2 ихэр хүүхэдтэй болсон.

Люси Лю

Үргэлж ээж болохыг мөрөөдсөөр ирсэн түүний мөрөөдөл 46 насанд нь биелсэн. Гэсэн ч өөрөө төрүүлэх боломжгүй байсан тул тээгч эх олж, бяцхан ханхүүгээ өлгийдөж авсан юм. Одоо түүний хүү 5 настай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!