Өнгөрсөн жилүүдэд эмэгтэйчүүдийн ямар бие галбир хамгийн сайхан, халууханд тооцогдож байсан бэ?

Кэсси Хо бол блогчин, фитнесс дасгалжуулагч бүсгүй. Тэрээр спортоор хичээллэж, зөв хооллож амьдардаг нэгэн. Гэсэн ч түүнийг хүмүүс дасгал хийгээд ч гоё биетэй болохгүй юм, өгзөг сайн хийгээч, бэлхүүс чинь өргөн байна гэхчлэн үг хаясан хэвээр. Энэ бүх асуултанд хариулт өгөхөөр сонирхолтой зүйлийг бэлтгэсэн байна. Бүхий л цаг хугацаанд эмэгтэйчүүдийн дунд “ideal” биеийн галбирыг гаргаж, ийм биетэй бүсгүй л хамгийн сайхан гэх бодлыг хүн бүрийн тархинд суулгадаг. Гэвч энэ түгээмэл ойлголтоос болж, эмэгтэйчүүдэд тавигдах өндөр шаардлагаас болж, хэчнээн бүсгүй өөрийгөө голж, өөртөө итгэлгүй болсон бол? Өөртөө таалагдаж, эрүүл байхад л болох байтал биеийн галбирыг нь хүртэл ийм байх хэрэгтэй, тийм байх ёстой гэхчлэн заах нь хэтэрхий шударга бус. Тиймдээ ч Кэсси жилийн жилд трэнд болж байсан биеийн галбируудыг фотошопын тусламжтайгаар сонирхуулжээ.

1400-1700 он: “Төгс” бие – махлаг, зузаан

1920-иод он: Банди шиг туранхай бие

1950-аад он: Элсэн цаг хэлбэртэй бие

1990-ээд он: Хэт туранхай бие

1990-ээд оны дунд үе – 2000-аад он: Том хөх, урт хөл

2021 он: Нарийн бэлхүүс, том өгзөг

Харин энэ бол Кэссигийн өөрийн жинхэнэ бие. Стандартыг үл тоож, өөрийгөө илүү хайрлаж, усалж байгаарай хэмээн Кэсси бүсгүйчүүдэд сануулжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!