УИХ-ын гишүүн “Шарк” Амартүвшингийн үзэсгэлэнт охин аавдаа төрсөн өдрийн мэнд хүргэв

Их богинохон хугацаанд олон хүний анхаарлыг татаж бизнес, эдийн засгийн салбар дахь шинэ дүр төрхөөр тодорч гарч ирсэн хүн бол яах аргагүй Ганибалын Амартүвшин байв.

Брюсселийн Европын Их сургуулийн бакалавр, Харвардад бизнесийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан тэрбээр эх орондоо эргэн ирж ажиллаад үнэндээ зургаан жил л болох гэж байна.

Монголд ирэхээс өмнө Г.Амартүвшин нь Казахстаны хамгийн том банкуудын нэг Жэй Эс Си Казкоммерс банканд Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, Эрсдлийн газрын захирал хийж байсан юм. Харин Казахстанд очихоосоо өмнө Нидерланд, Америк, Англи гээд бизнес санхүүгийн төв нутгуудад мөн мэргэжлээрээ удирдах албыг хашиж олон улс дамнасан олон том төслийн хөрөнгө оруулалтыг нь хариуцан ажиллажээ.

Харин одоо тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.

Эх хэлнээсээ гадна таван гадаад хэлээр ярих Г.Амартүвшингийн боловсрол, мэдлэгийн өв нь түүний өвөг Их номч Бямбын Ринченгээс эхтэй гэлтэй…

Банкир гэхэд албаны стильд баригддаггүй, байнга эрээн оймсоор гангарч олны анхаарал татдаг “Шарк танк” нэвтрүүлгийн шүүгчийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа бөгөөд түүний үзэсгэлэнт охин А.Анир аавдаа төрсөн өдрийн мэнд хүргэж дараах зургийг өөрийн цахим хуудсандаа оруулжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!