Хосуудын харилцаа ямар түвшинд байгааг хэлж өгөх биеийн хэлэмжүүд

Биеийн хэлэмж гэдэг маш чухал. Үг хэлэхгүйгээр бодол санаагаа илэрхийлэх нэгээхэн арга гэж ойлгож болох төдийгүй заримдаа үйлдэл гэдэг үгнээс илүү үнэнийг өгүүлдэг. Тиймээс тухайн хүний гаргаж буй үйлдэл, биеийн хэлэмжийг ажиглаж, харилцаагаа тодорхойлох боломжтой байдаг. Ялангуяа хосуудын харилцаа одоо ч хайраар дүүрэн хэвээр эсвэл хэдийн хөндийрч, хөрсөн эсэхийг биеийн хэлэмжээс харж мэдэж болно.

Бие биедээ хайртай

Харц тулгарна. Зөвхөн харц тулгарах биш нэг нэгнийхээ нүд рүү удаан гэгч нь ширтэж, инээмсэглэнэ. Энэ нь бие биедээ хайртай хосуудын нэгээхэн шинж юм.

Алхаж байхдаа, сууж байхдаа нөгөө хүн тань үргэлж биеэ таны зүгт эргүүлж, хөлөө тань руу чиглүүлдэг бол энэ нь мөн л хайрын илэрхийлэл болно.

Сандалдаа наалдах бус, сандлаасаа урагшилж, тань руу ойртоно. Яриаг тань илүү анхааралтай сонсож, илүү их ойртож сууна.

 

Олуулаа зогсоод хөгжилтэй зүйлс ярьж инээхэд хамгийн түрүүнд тань руу харж, ямар сэтгэл хөдлөл гаргаж байгааг ажиглана. Тэр хүний хувьд зөвхөн та л чухал болохын томоохон илэрхийлэл юм.

Эрэгтэй хүмүүс 5-6 настай үеэсээ нүүр дүүрэн инээмсэглэхээ больдог гэх судалгаа бий. Харин таны хажууд буй эр хүн ямагт инээж, нүүр нь гэрэлтэж, инээмсэглэлээр бялхаж байгаа бол тэр жаргалтай байна, тэр таны дэргэд хайранд умбаж байгаа гэсэн үг.

Нэг л мэдэхэд ижил хөдөлгөөн хийдэг, адилхан сэтгэл хөдлөл гаргадаг болчихсон хосууд олон. Энэ нь хэр удаан хамт байснаас бус, хэр нэгэндээ хайртай болохын илэрхийлэл болдог аж.

Таарамжгүй байгаа хосууд

Нэг нь юм ярьж байхад нөгөө нь буруу хараад суучихдаг. Нүд рүү нь огт хардаггүй, яриаг нь сонсдоггүй. Энэ нь хосуудын харилцаанд том асуудал байгааг илэрхийлж байгаа юм.

Нэг оронд орчихоод тэврэлдэж унтах нь бүү хэл, буруу хараад хэвтчихдэг. Харилцаа нь хөрж, хүйтэн хөндий болсон хосуудын амьдрал ийм байдаг.

Инээдтэй зүйлс ярьж өгсөн ч хүчээр инээсэн дүр эсгэж, өөрт тохиосон зүйлсээ ярьсан ч тоохгүй. Хүний царай руу харахад л бүх зүйлс нь тодорхой байгаа.

Танд хаалга нээж өгдөггүй, таныг урдаа гаргаж явдаггүй. Урд тань гарч алхаад, урвайсан царайг ямагт гаргана. Энэ хүн танд нэгэнт сэтгэлгүй болсон, эсвэл залхсан болохыг үүнээс мэдэж болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!