Ангууч болон түүний найз бүсгүйн төрсөн өдрийн гоёл

“Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэгт хамтрагч Б.Халиуны хамтаар түрүүлж олны анхаарлыг улам бүр татах болсон авьяаслаг залуу бол Ангууч буюу Б.Баттөр.

Тэрээр холимог тулааны спортоор хичээллэхээс гадна бүжиг, усанд сэлэлт, бүх төрлийн спорт гээд төрөл бүрийн авьяастай хөдөлмөрч залуу юм.

Өчигдөр буюу 7 сарын 29-ны өдөр түүний төрсөн өдөр болсон бөгөөд түүний найзуудаас эхлээд олны танил хүмүүс түүнд төрсөн өдрийн мэндчилгээ илгээжээ. Эдгээрийн дотроос онцлох хүн нь яахын аргагүй түүний шинэхэн найз бүсгүйгээр тодроод буй Номин юм.

Түүний найз бүсгүй өөрийн инстаграм хуудсандаа хайрттайгаа хамт авахуулсан зургаа оруулсан бөгөөд ийнхүү харилцаагаа олны өмнө ил болгохоор шийдсэн бололтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!