Диана гүнжээс санаа авч хувцасладаг өнөө цагийн алдартнууд

Диана гүнжийг загварын хатан хэмээдэг байсан. Түүний өмссөн хувцас бүхэн бүсгүйчүүдийн дунд алдаршиж, сэтгүүлийн нүүрийг чимж байсан бол, өнөөдөр ч гэсэн гүнж загварын салбарт нөлөө үзүүлсээр байна. Гүнжийн өмсөж байсан хувцаснууд өдгөө трэнд болж, оддын гоёл гангараа болох болжээ. Үүнийг батлах зургуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Сувдан гоёл

Диана гүнжийг сувдан гоёлгүйгээр төсөөлөх аргагүй. Түүний эрхэмсэг дэгжин төрхийг бүрдүүлэгч гол зүйл нь сувдан чимэглэл байсан билээ. Харин өнөө цагийн алдартан бүсгүйчүүд ч мөн улаан хивсний ёслол, арга хэмжээнд оролцохдоо сувдан гоёлыг сонгож зүүх болсон байна.

Улаан ягаан өнгөний хослол

Диана гүнж 1989 онд улаан, нил ягаан өнгийн хослол хэчнээн гайхалтай харагдаж болохыг биеэр үзүүлсэн. Харин 2019 онд Меган Маркл гүнжийн тэрхүү үеийн төрхтэй ижил загвараар хувцасласан нь багагүй шуугиан тарьсан билээ.

Ирвэсний хээтэй усны хувцас 

2000-аад онд хамгийн анх ирвэсний хээтэй усны хувцас өмсөж, олонд таниулсан нэгэн бол Диана гүнж. Тухайн үед хүмүүс төрөл бүрээр хэлж ярьж байсан бол өдгөө энэ нь трэнд болж, хамгийн загварлаг гэх бүсгүйчүүд дагаж дуурайн өмсөх болжээ.

Тод өнгийн трико

1992 онд Диана гүнж Пол Маккартнигийн тоглолтонд очихдоо дан нэг өнгөөр дагнаж хувцасласан байсан. Ингэхдээ ижил өнгийн трико хүртэл өмссөн нь ёстой л загварын хувьсал байсан гэхэд болно. Тэгвэл түүний зоригтой хувцаслалт сүүлийн жилүүдэд эрчийг аваад байгаа.

Тэнгэрийн цэнхэр өнгийн хослол

Шанелийн цэнхэр хослол хүмүүсийн хэрэглээнд нэвтрээд удаж байгаа ч өнөө хэр нь эрэлттэй, алдартай хэвээр байгаа билээ. Энэ нь Диана гүнжийн үзүүлсэн нөлөө юм.

Нуруу ил гарсан загвартай даашинз

Диана гүнж 1985 онд “View of the Murder” киноны нээлтэнд очихдоо нуруу ил гарсан загвартай даашинз өмссөн нь түүний гоо үзэсгэлэнг гайхалтайгаар харуулж чадсан. Харин тэр цагаас эхлэн алдартнууд гүнжтэй ижил даашинз өмсөх болсон юм.

Нэг мөрөн дээрх даашинз

Төгс бие галбир, дэгжин төрхийг илэрхийлэх нэг мөр ил гарсан даашинзыг Диана гүнж 30 жилийн өмнө киноны нээлтийн ёслолд зориулан өмсөж байв.

Мөр ил гарсан загвар бүхий даашинз

1985 онд Цагаан ордонд болсон хүлээн авалтанд очихдоо гүнжийн өмссөн мөр гарсан хар даашинз маш олон загварын сэтгүүл дээр хэвлэгдэж, охид бүсгүйчүүдийн мөрөөдөл болж байсан цаг саяхан. Гүнжийн алдартай даашинзнаас санаа авч, өөрийн хэв маягт тохируулан ижил төстэйг өмсөх бүсгүйчүүд олон болжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!