Хүүхдэдээ үүнийг идүүлээрэй. Энэ өвөл ханиаднаас айлтгүй болно!

Хахир хүйтэн өвөл хаяанд иржээ. Аль болох дулаан хувцасласан ч дороосоо жиндэж амархан ханиад хүрдэг. Харин ханиад хүрчихвэл эмчлэх гэж бас л төвөгтэй асуудалтай нүүр тулна. Тэгвэл ханиад хүрсэн хойноо харамсаж суух биш, урьдчилаад арга хэмжээ авчихвал хамаагүй дээр. Ялангуяа хүүхдүүд амархан ханиад хүрдэг тул үүнийг уулгачихвал энэ өвөл огт ханиаднаас айлтгүй болох юм.

Орц:

  • Хулуу – 150 гр
  • Нимбэг – 2 ширхэг
  • Зөгийн бал – 1 стакан
  • Элсэн чихэр – 1 аяга
  • Нунтаг цагаан гаа – амталгаагаар

Нимбэгээ халуун усанд хийж, гашуун амтыг нь дарна. Үүнийгээ жижиг дөрвөлжин болгож хэрчээд, ясыг нь авна.

Хулуугаа арилгаж, мөн л дөрвөлжин болгож хэрчээрэй. Ингээд нимбэг болон хулуугаа махны машинд хийж машиндаад, дээр нь зөгийн бал, элсэн чихэр, цагаан гаагаа хийж амтална.

Үүнийгээ шилэн саванд хийж, хөргөгчинд хадгална. Энэхүү амттанаа төрөл бүрийн талх, печень зэрэгтэй хольж өглөөний цайндаа идэж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!