Бяцхан Энэтхэг охины ээж болсон аялал: Түүний амьдралыг тэр чигт нь комикоор дүрслэн харуулжээ

“Doodle Shoodle” гэх нэрээр өөрийн зургуудаа нийтэлдэг Энэтхэг бүсгүйг Швета Сингх гэдэг. Түүний сүүлийн үеийн уран бүтээл нь өөрийн амьдралаа өгүүлсэн зургийн цомог юм. Энэ дэлхийд мэндэлсэн мөчөөс эхлэн өнөөдөр хүчирхэг, хайраар бялхсан ээжийн амьдрал хүртэл гайхалтай дурсамжуудаа зураг болгон нийтэлсэн нь хүмүүсийн сэтгэлийг ихээр хөдөлгөөд байгаа юм. Та ч бас сонирхоод үзээрэй.

Ээжийнхээ хүслийг гүйцээж, энэ хорвоод хүн болж мэндэлсэн бяцхан охин

Охины сониуч, гэнэн зан олон шинэ хаалгыг нээсээр байв.

Ургамал болон амьтанд ухаангүй хайртай охин шинэхэн найзтай болов

Түүний нүүрнээс инээмсэглэл салдаггүй. Тиймдээ ч баяр хөөрөөр дүүрэн амьдардаг.

Өөрийгөө хангалттай том болсон гэж үзээд, хайрт ээжийгээ үлдээгээд адал явдлыг эрэлхийлэв.

Цаг хугацааг хөгжилтэй бас дурсамж дүүрэн өнгөрүүлж, залуу насаа адал явдал, аялал зугаалгаар чимнэ.

Амралтын өдөр бүр нохойгоо дагуулаад амарч тухлаад номоо уншчихна.

Байгальтай ойр байх нь түүний мөнхийн хүсэл. Ажил ихтэй байсан ч цаг гаргаад амрахаа мартахгүй. 

Гэртээ дулаахан суугаад ном унших нь гэгээлэг мөрөөдөлтэй охины дуртай зүйл.

Харин нэгэн өдөр тэр шинэ найзтай болсон.

Хайр дурлал гээч нь бүсгүй дээр гэнэтхэн хүрээд иржээ. 

Мөрөөдлийн залуутайгаа гоёмсог хурим хийв.

Мөнхөд хүсч явдаг ээж гэх алдрыг хүртэхээр болов.

Хэвлийдээ бүрэлдэж буй үрээ илээд, халуун цай ойчиж уух шиг жаргал хаана байх билээ. 

Нэг л мэдэхэд том давааны ард гарчихсан, үрээ тэвэрчихсэн уйлж суух бүсгүй.

Жаргал, хайраар бялхсан өдрүүд үргэлжилж манцуйтай байсан бяцхан охин сургуулийн сурагч болох өдөр ирэв. 

Хүүхдээ хооллож,

Хүүхдээ халамжилж,

Найз нь шиг байж, түшиг болох нандин мөрөөдөл маань бүгд биелсэн.

Амьдрал, тэр дундаа эмэгтэй хүний амьдрал хайр, халуун дулаан бүхнээр бялхаж байх аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!