Онлайн худалдан авалт хийгээд бүтэлгүйтсэн хүмүүсийн хөгжилтэй түүхүүд

Хүмүүс гэрээс гарч дэлгүүр хэсэхээс илүүтэй онлайнаар захиалах хандлагатай болсон. Энэ нь цаг зав хэмнэх төдийгүй халдварт өвчний үед хамгийн зөв шийдэл болж байгаа гэж болно. Гэсэн ч заримдаа онлайн худалдан авалт нь биднийг гонсойлгож, буруу шийдвэр гаргасандаа харамсахад хүргэдэг. Яг ийм нөхцөл байдалтай тулгарсан хүмүүсийн түүхийг хуваалцаж байна.

Ийм гоё сувдтай хүрэм захиалсан юм. Гэтэл сувдны зурагтай хүрэм ирсэн.

Уг нь баяртай бас гунигтай царайтай тоглоом захиалсан юм. Гэтэл надад ирсэн тоглоомын хоёр тал нь адилхан гунигтай царайтай юм. Яг л миний амьдрал шиг.

Найз залуугийнхаа зурагтай оймс захиалж хийлгэсэн юм. Баруун талын оймсон дээрх залуу бол миний найз залуу. Харин зүүн талын оймсон дээрх залуу хэн болохыг бурхан л мэдэх байх. 

Босс маань амралтын өрөөг тохижуулахаар сандал захиалсан. Тэр ч бас хүссэн зүйлээ авч чадахгүй байх тохиолдол гардаг байжээ. 

Найзынхаа төрсөн өдөрт зориулж тусгайлан гоёмсогоор боогоод өгөөрэй гээд илүү мөнгө төлсөн юмсан.

Хүргэх замд хэн нэгэн гоёмсог өдийг нь зулгаагаад хаясан бололтой.

Хаалганы урттай толь захиалсан юм. Гэтэл гэрийн үүдэнд ийм зүйл үлдээгээд явчихаж…

Гэр бүлийн хэмжээтэй усан сан маань ирлээ. Бүгдээрээ ядаж нэг нэг хөлөө хийж багтана гэж найдаж байна.

Найз охин маань миний дуртай самурай аягыг захиалж өгсөн юм. Гэтэл ийм зүйл ирсэн. Харин найз охин маань ямартай ч бэлэг өгсөн шүү гээд гүрийгээд байна.

Би ийм маск зүүгээд догь харагдана гэж бодсон. Миний догь харагдах ч өнгөрөв бололтой.

Захиалсан пүүзэн дотор маань ийм том цагаан дотуур өмд хийчихсэн байсан. Ядаж л хэн нэгэн өмсөөгүй байсан гэж найдаж байна.

Шинэ бараа атал яагаад хөгцөрсөн байгааг ойлгохгүй юм.

Би размераа тодорхой бичиж захиалсан байхад яагаад ийм барбины гутал ирснийг ойлгохгүй байна.

Найз маань маш хямдхан пянз захиалсан гээд амаа урагдтал инээгээд байсан. Одоо тэр уйлж байна. 

Би энэ бүсгүй шиг гоё харагдана гэж горьдоогүй ч, арай ч ийм харагдана гэж төсөөлөөгүй

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!