Залуухан эмэгтэйгээс ээж болох аяллыг төгс дүрсэлсэн 22 зураг

Залуу охины ээж болж төлөвших хүртэлх аялал нь эрч хүч, хайраар дүүрэн байдаг. Энэтхэгийн зураач (Doodle Shoodle) буюу Швета Сингх залуу охины амьдралын үе шат бүрийг дүрсэлсэн зургуудыг бүтээжээ. Тэднээр дамжуулан тэрээр бяцхан охин байхаас ээж болох хүртэлх замыг харуулсан байна.

Бид та бүхэнд гайхалтай зураачийн дүрсэлсэн зургуудыг хүргэж байна.

1. Ээжийгээ тэсэн ядан, хүсэн хүлээж байсан сахиусан тэнгэр бяцхан охин болж амилжээ.

2. Нялх охины гэнэн цайлган байдал, сониуч зан нь амьдралын шинэ хаалгыг нээв.

3. Түүний сониуч зан нь түүнийг ургамал, амьтанд дурлуулж илүү шинэ зүйлийг олж мэдэхэд хүргэсэн юм.

4. Нялх охин унтаж байхдаа ч гэрийн тэжээвэр амьтантайгаа зугаалж байхдаа ч байнга инээмсэглэдэг.

5. Тэрээр амьдралын адал явдлыг мэдрэхийн тулд гэрээ орхиод гарлаа.

6. Нас биед хүрч сайхан эмэгтэй болон төлөвшлөө.

7. Залуу охин багаасаа найзалсан нохойтойгоо өдрийг сайхан өнгөрүүлэв.

8. Залхуутай амралтын өдөрийг дуртай зүйлсээ хийж(найзтайгаа уулзаж, ном уншиж), цагийг хөгжилтэй сайхан өнгөрөөдөг.

9. Тэрээр далайн эрэгт амралтаа тайван, сайхан өнгөрүүлдэг болов.

10. Тэрээр шинэ эхлэлд өөрийгөө бэлдэж байхдаа номоо уншаад чимээгүйхэн сууж байна.

11. Нэгэн өдөр тэрээр шинэхэн найзтай боллоо.

12. Цаг хугацаа өнгөрөхөд найз нь түүний амьдралын хайр болжээ.

13. Тэрээр түүний эхнэр болж амьдлынх ньшинэ хуудас нээгдэв.

14. Тэгээд тэр бяцхан үртэй болсоноо зарлаж, амьдралынхаа дахин нэг шинэ үеийг нээв.

15. Цонхны дэргэд суугаад хэвлий дахь үртэйгээ ярилцан кофе ууж байна.

16. Тэрээр анхныхаа үрийг элгэндээ тэвэрлээ.

17. Залуухан ээж анх удаа сургуульд орох гэж байгаа бяцхан охиноо тайвшруулж байгаа нь харагдаж байна.

18. Залуухан эмэгтэй хүүхдийнхээ хувьд “Супер ээж” -ээс дутахгүй, учир нь түүнд саад болж буй бүх зүйлсийг эвддэг.

19. Эх хүүхдийн тухай хамгийн сайхан дурсамж бол хүүхэддээ өөрийн гараар хийж өгсөн амттан юм.

20. Түүний эцэс төгсгөлгүй хайр халамж, халуун дулаан сэтгэл нь хүүхдийнхээ хамгийн сайн эм юм.

21. Тэд хамтдаа кино үздэг том болсон охиныхоо сайн найз/хамтрагч болж чаддаг.

22. Ээжийн хүүхэдтэйгээ нөхөрлөх нь нууц хамгаалагч, тайтгаруулагч, өдөөгч, … ер нь бүх бүх зүйл болж чаддаг.

Ээжүүд ээ, Та бүхэнд эдгээр зургууд шиг дурсамжууд бий юу? Та амьдралынхаа аль үеийг хамгийн их санаж байна вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!