Кейт Миддлетон нэг даашинзаа өөр өөр хувцас мэт харагдуулж, шинэлэг төрхүүд бүтээж чаддаг нууц

Кембрижийн гүнгийн авхай өдөрт хэд хэдэн удаа даашинзаа сольж өмссөн ч дуусахааргүй их хувцасны нөөцтэй гэдэг нь мэдээж. Гэсэн ч тэрээр нэг хувцсаа арай өөр өнгө аястай болгож, ахин дахин өмсдөг. Энэ нь олон бүсгүйчүүдэд төрөл бүрийн олон хувцас худалдаж авах биш, нэг хувцсаа ч өөрчлөөд, гоёл чимэглэл нэмээд тэс өөр хувцас мэт харагдуулж болно гэдгийг харуулсан билээ. Кейт зүгээр ч нэг гүнгийн авхай биш, охид бүсгүйчүүдийн үлгэр дуурайлал гэдгээ энэ мэтчилэн олон зүйл дээр баталдаг.

Улаан даашинз

Энэхүү гайхамшигтай час улаан даашинзыг Кейт олон удаа өмссөн. Нэг удаа өмсөхдөө гоёмсог малгайтаа хослуулж, ганган чамин энгэрийн зүүлтээр чимэв. Ахин нэг удаа өмсөхдөө үсээ сул тавиад, илүү даруухан харагдахаар болгож өмссөн байв.

Маргад даашинз

Нэг хувцаслалт – 2 өөр дүр төрх. Бүс, гоёл чимэглэл, малгай зэрэг нь хувцаслалтыг тэс өөр мэт харагдуулж чаддаг болохыг энэ зурагнаас хараад мэдэж болно.

Торон даашинз

Энэхүү загварлаг торон даашинзыг 2012 онд гүнгийн авхай ёслолын арга хэмжээний үеэр өмсөж байсан бөгөөд 2 жилийн дараа 2014 онд дахин өмссөн. Харин түүний даашинз ганцхан бүсний тусламжтайгаар хоёр өөр болж харагдана.

Үдшийн даашинз

Үс засалт, гоёл чимэглэл ямар чухал болохыг эндээс харж болно. Туслах хэрэгслүүдийг яаж сонгохоос хамаарч даашинз өнгө төрхөө хувиргана.

Ногоон хүрмэн даашинз

2012, 2013 онд Гэгээн Патрикийн өдрийг тохиолдуулан Кембрижийн гүнгийн авхай ижил хүрмэн даашинз өмссөөр хүрэлцэн ирсэн. Гэсэн ч тэрээр өөр өөр дүр төрхийг бүтээж, үзэсгэлэнтэй харагдаж байв.

Шар даашинз

Кейт 2012 онд энэхүү шар өнгийн даашинзыг өмсөж байсан бөгөөд дараа нь 2016 онд Бутан улсад албан ёсны айлчлал хийхдээ дахин сонгож өмссөн байна. 2016 онд өмсөхдөө малгайгүй, бүстэй, өөр гоёл чимэглэл зүүсэн нь түүнийг өөр хувцас өмссөн мэт харагдуулж байсан билээ.

Цагаан хүрмэн даашинз

Гүнгийн авхай тус даашинзыг өмсөх бүртээ өөр өөр уур амьсгалыг мэдрүүлж чаддаг. Нэг бол гоёмсог тансаг, нэг бол зөөлөн дулаан дүр төрхийг бүтээдэг. Энэ нь туслах хэрэгслүүдийн тусламжтайгаар боломжтой болсон юм.

Бонус: Диана гүнж

Диана гүнж хүзүүний чокероо толгойндоо хүртэл гоёл болгон зүүдэг. Энэ нь түүнийг тун ч дэгжин харагдуулж байсан билээ. Мөн тухайн үедээ багагүй шуугиан тарьж байсан.

Диана гүнж өөрийн өмсдөг хувцаснуудаа маш их хувиргаж өмсдөг байсан. Төрөл бүрээр засварлаж, дандаа л шинэлэг, содон төрхийг бүрдүүлдэг байжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!