Худлаа ярьж буйг илтгэх 8 шинж тэмдэг

Насанд хүрэгчдийн ойролцоогоор 60% нь дор хаяж нэг удаа худлаа ярихгүйгээр 10 минут ярилцаж чаддаггүй гэсэн судалгаа бий. Мэдээж хэн ч хууран мэхлүүлэхийг хүсдэггүй. Судлаачид хүнийг хэрхэн худлаа ярьж байгааг илрүүлэхийн тулд зарим зүйлийг судалсан байна.

Ингээд худал ярьж буй хүнийг илтгэх зарим шинж тэмдгийн талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Тэд хэтэрхий олон дохио зангаа гараараа хийдэг

Тэд тархиндаа ямар нэгэн үлгэр зохиож байх үедээ гарын хөдөлгөөнийг их ашигладаг байна. Тэд яриагаа эхлэхэсээ өмнө дохио зангаа хийж буйгаар та бас ойлгож харах боломжтой. Худалч хүмүүс хоёр гараараа дохио өгөх магадлал өндөр байдгийг судалгаагаар тогтоожээ. Дараагийн удаа, хэрэв хэн нэгэн танд үнэнч биш байна гэж бодож байвал дохио зангааг ажиглаж үзээрэй.

2. Тэд хангалттай их ярина эсвэл огт ярьдаггүй

Судлаачид хэрэв та асуулт асуувал худалч хүмүүс үнэнийг хэлдэг хүмүүсээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно эсвэл бүр огт ярихгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Шударга бус хүмүүстэй ярилцахдаа тайлбарлах үг байдаггүй.

Үнэнийг хэлэгчид үргэлж нэг түүхийг дагаж мөрдөхийг хичээдэг бол худалчид ихэвчлэн дэлгэрэнгүй өөр түүх зохиодог.

3. Тэд байнга зааварчлах хандлагатай

Худалч хүмүүс бусдад үргэлж заахыг хичээдэг ба өөрөөсөө сул дорой байлгахыг хичээдэг.

4. Худалчид үргэлж хөлөө чирэх хандлагатай байдаг

Хөлөө чирэх хөдөлгөөн нь худлаа ярьж байгаагийн шинж байж болно. Автономит мэдрэлийн системийн хэлбэлзэл нь хууран мэхлэх явцад тохиолддог. Хүмүүс зүгээр л сандарч байхдаа хөлөө хөдөлгөж эхэлдэг.

5. Тэд удаан тайлбарлах хандлагатай

“Хэрэв хэн нэгэн асуултанд хариулах хүртэлээ 5 секундээс илүү хугацаагаар хүлээлгэвэл энэ нь хууран мэхлэлтийн шинж тэмдэг болно” гэж судлаачид үзэж байна. Худалч хүмүүс сэтгэл хөдлөлөө дарах хандлагатай байдаг.

6. Тэд сарниулдаг

Холдуулах, сарниулах тактик нь дараахь зүйлээр илэрхийлэгддэг.

  • Яриан дундуур өөр сэдэв рүү үсрэх
  • Таныг төөрөгдүүлэхийн тулд утгагүй өгүүлбэр ашиглах
  • Өөр асуултанд хариулахдаа: “Би яагаад ингэх болов? Би шударга хүн” гэж дотроо боддог.

7. Тэд уруулынхаа зүүн талыг илүү их хөдөлдөг

Хүнтэй ярьж байхдаа уруулыг нь ажиглаарай. Худалч хүний инээмсэглэлийн зүүн тал нь баруун талаас илүү хөдөлгөөнтэй байдаг.

8. Тэд сөрөг сэтгэл хөдлөлийг илэрхийлэх үгсийг ашигладаг

Худалч хүмүүс сөрөг үг хэллэг ашиглах хандлагатай байдаг. Тэд сандарч, гомдоллож байгаа мэт харагддаг бол үнэнийг хэлэгчид илүү ойлгож ярилцдаг. Та тэднээс гунигтай, үзэн ядсан, үнэ цэнэгүй гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлтэй үгсийг илүү их сонсоно.

Харин та худалч хүнийг ихэвчлэн яаж мэддэг вэ? Үргэлж худлаа ярьдаг хүмүүстэй хэрхэн харьцдаг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!