Бусдаас өөр байж чаддаг хүний биеийн онцгой 11 шинж

Хүн бүр өвөрмөц шинж чанартай байдаг. Дэлхий дээр өөр хоорондоо ижил төстэй хүмүүс олон байдаг ч хүн бүр онцгой шинж чанартай учир яг адилхан царайтай хүмүүс байдаггүй. Бид та бүхэнд маш ховор 11 шинж тэмдэгүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Ногоон нүд

Нүдний өнгийг үс, арьсны өнгийг тодорхойлдог пигмент болох меланиний хэмжээгээр тодорхойлдог. Хүрэн бор бол хамгийн түгээмэл өнгө юм. Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь бор нүдтэй. Хүрэн бор нүд нь хүйтэн уур амьсгалтай бүс нутагт илүү түгээмэл байдаг.

Саарал, ногоон нүд нь хамгийн ховор байдаг. Ногоон нүд бол үнэндээ хамгийн ховор зүйл юм. Дэлхийн хүн амын дөнгөж 3% нь саарал нүдтэй, зөвхөн 2% нь ногоон нүдтэй байдаг. Энэ нь миланинтай холбоотой юм.

2. Духруу орсон үсний ургалт

Үүнийг бэлэвсэн эмэгтэйн зулай хэмээн нэрлэдэг ба Викторийн үеийн эмэгтэйчүүд гашуудлын үед малгайгаа ийм хэлбэртэй болгон өмсдөг байсантай холбоотой юм. Ийм төрлийн үсний ургалттай хүмүүс ховорт тооцогддог.

3. Агт араа

Энэхүү шүд нь ихэнх хүмүүст асуудал үүсгэдэг. Ургалт нь хажуу тийш болох эсвэл өвдөх, хэт том байх зэрэгээс болж ихэнх хүмүүс авахуулдаг.  18-38 насны хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар зөвхөн тэдний 30 хувь нь л энэ шүдээ авахуулаагүй үлдсэн ба дараагийн жилүүдийн судалгаагаар уг тоо баримт улам буурсан байна.

4. Товгор шөрмөс

Ийм төрлийн товгор шөрмөс нь зөвхөн зарим хүмүүст л байдаг. Ийм шөрмөс нь ил харагддаг хүмүүс илүү чанга атгаж чаддаг ба судалгаагаар энэ нь ихэвчлэн эрэгтэй биш эмэгтэй хүмүүст тохиолддог аж.

5. Чихний ойролцоох жижиг нүх

Энэ нь ховор шинжид тооцогддог ба чихний урд болон чихний сувгийн дээр байрладаг бөгөөд зөвхөн нэг талд байдаг. Энэ нь ихэвчлэн Ази, Африкийн хүн амд түлхүү ажиглагддаг.

6. Сормуусны давхар эгнээ

Ийм төрлийн нэмэлт сормуус нь ховор шинж чанартай бөгөөд анагаах ухаанд дистиаз гэж нэрлэгддэг. Эхлээд харахад энэ нь эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл мэт санагддаг боловч үнэн хэрэгтээ энэ нь зовхины ирмэг дээр тархсан өөхний булчирхай болох meibomian булчирхайн сормуус хэвийн бус ургахтай холбоотой өвчин юм.

7. Ил хүйс

Насанд хүрэгчдийн 4% нь гадаад хүйстэй байдаг гэсэн судалгаа байдаг. Энэ нь төрөх үеийн хүйн гэмтэл зүсэлттэй ямар ч холбоогүй бөгөөд ховор тохиолдолд тооцогддог.

8. Том жижиг хүүхэн хараа

Нүдэнд тусч буй гэрлийн хэмжээнээс шалтгаалан хүүхэн харааны хэмжээгээ өөрчилдөг. Тийм ч учраас харанхуйд томорч, байгалийн гэрэл ихтэй үед жижиг болдог. Ерөнхийдөө нүд бүрийн хүүхэн хараа нэгэн зэрэг томорч эсвэл агшдаг боловч цөөн тохиолдолд энэ нь өөр хэмжээтэй байдаг. Хүүхэн харааны хэмжээ хоорондын зөрүүг анагаах ухаанд анизокори гэж нэрлэдэг. Судалгаанаас үзэхэд хүн амын 15-30% нь ийм асуудалтай тулгардаг.

9. Арзгар үсний синдром

Энэхүү синдром нь үсний хувьд хуурай буржгар, хатуу байдаг ба самнаж болдоггүй. Энэ нь ихэвчлэн бага насны буюу 12 хүртэлх насны хүүхдүүдэд торхиолддог ба цайвар өнгөтэй ийш тийш босоо байрлалтай ургадаг.

10. Хөлийн урт хуруу

Энэ нь хөлийн 2 дахь хуруу нь эрхий хуруунаасаа урт байдаг. Ийм хуруутай хүмүүс дэлхий даяар 3-22 хувь л байдаг аж.

11. Улаан үс болон цэнхэр нүд

Дэлхийн нийт хүн амын 90 хувь нь бараан өнгийн үстэй байдаг ба зөвхөн 1-2 хувь нь л улаан шаргал өнгийн үстэй байдаг. Мөн улаан үстэй адил цэнхэр нүд ч бас ховор тохиолддог. Судалгаагаар улаан шаргал үстэй эмэгтэйчүүд ихэвчлэн цайвар цэнхэр нүдтэй байдаг аж.

Та ийм төрлийн ховор хүмүүсийг мэдэх үү? Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!