Хэрэв та өдөрт 2 ба түүнээс дээш удаа шүршүүрт орвол юу болох вэ?

Хэрэв та өглөөнийхөө дасгалыг хийчихээд эсвэл орой унтахаасаа өмнө шүршүүрт орж хэвшсэн бол энэ нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж магадгүй юм. Байнга шүршүүрт орох нь арьсны давхарга болон үсийг гэмтээдэг ба арьсанд муу нөлөөтэй.

Бид та бүхэнд байнга шүршүүрт орох нь таны арьс болон үсэнд хэрхэн нөлөөлдөг талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Таны үс илүү тослог харагдана

Шинэхэн угаасан үс тань сайхан харагдаж болох ч байнга угаах нь таны үсний хуйхыг хуурайшуулж хуйх өөрөөсөө илүү их тос ялгаруулахад хүргэдэг. Хэрэв та үсээ байнга угаадаг хэвшилтэй бол үүнийгээ бага багаар багасгах нь зүйлтэй юм.

2. Таны арьс хуурайшиж эхэлнэ

Тогтмол щүршүүрт орохгүй байх нь тийм ч таатай санагдахгүй байх ч та биедээ байнга саван, халуун ус хүргэх нь арьсандаа байгаа чухал тосыг арилгаж илүү их хор хөнөөл учруулдаг. Энэхүү чухал тос нь таны арьсны эрүүл залуу байдлыг хадгалдаг.

3. Үс ердийнхөөс илүү хагтана

Олон шампунь хагны эсрэг заалттай байдаг ч хэт их хэрэглэх нь таны үс болон хуйхыг ихээр гэмтээж улмаар хаг үүсч угаах тусам улам их гарч ирэхэд хүргэдэг.

4. Арьс илүү эмзэг болно

Хэт их усанд орох нь таны дархлааны системийг унагахад хүргэдэг. Таны бие хэр их бохирдоно тэр чинээгээр таныг хамгаалахын тулд дархлааны тань систем тэмцэж эхэлдэг. Мөн таны арьсыг хэт эмзэг хуурайшилттай болгодог ба арьсны бичил биетэнд саад учруулж улмаар цочромтгой болж, хагарсан, улаавтар харагддаг.

5. Үснийхээ ширэлдээг гаргах нь улам хэцүү болно

Та үсээ байнга угааж сэнсддэг бол энэ нь аажимдаа хуурайшиж гэмтэн улмаар хугарч гэмтэн, амархан ширэлддэг болдог. Магадгүй та үүнээс болж өөрөө ч стрессд орж болно.

6. Энэ нь таны нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй

Та үргэлж шүршүүрт орж биедээ байнга үнэртэн саван зэргийг хэрэглэдэг бол таны нөхөн үржихүйн тогтолцоонд асуудал үүсч улмаар цочрол үүсэх магадлалтай. Тиймээс та саван худалдаж авахдаа ямар нэг үнэргүй мөн орц найрлага зэргийг судалсаны үндсэн дээр аваарай.

Та өдөрт хэдэн удаа шүршүүрт ордог вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!