Хүмүүсийн бодит гэж итгэсээр ирсэн интернетээр цацагдсан хуурамч зургууд

Интернет хэрэглэгчид өдөр бүр сая сая зураг байршуулдаг. Харин хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх зорилготой зургууд ихэвчлэн хуурамч эсвэл хуурамч тайлбартайгаар сошиалд цацагдсан байдаг. Бид үүнийг нь ч мэдэхгүй хууртаж, хуурамч мэдрэмж авч байдаг аж. Өнөөдөр та бүхэндээ хүмүүсийн үнэн гэж итгэсээр ирсэн хуурамч зургуудыг танилцуулж байна.

10 жилийн хугацаанд ширэнгэн ойд тохиолдсон явдлыг энд харуулав.

Энэхүү харьцуулсан гэрэл зураг нь #10YearChallenge -ийн ачаар хит болжээ. Reddit дээр энэ зургийг “жил бүр 46-58 мянган хавтгай дөрвөлжин миль ой модыг тайрч байдаг, эх дэлхийгээ аварцгаая” гэх тайлбартайгаар нийтэлсэн байдаг. Мэдээж хүн бүрийн сэтгэл зүрх эмтэрч, мод тайрч эх дэлхийгээ сүйтгэж байгаа хүмүүсийг зүхэцгээсэн. Харин үнэн юу гэвэл энэ нь 10 жилийн зайтай авсан хоёр зураг биш бөгөөд харин ч нэг зураг юм. Энэ нь Малайзад далдуу мод ургуулах нутаг дэвсгэрийг нэмэгдүүлэхийн тулд ширэнгэн ойг холдуулсан дүр зураг аж.

Будаа хутгаж буй залуу

Асар их будаатай хуургыг том тогоонд хийгээд хуурч байгаа залуугийн зургийг анх хараад та итгэсэн үү? Харамсалтай нь тус хуурамч юм. Энэ бол хуурамч хоол зардаг Токиогийн дэлгүүрээс худалдаж авах боломжтой баримал аж.

Усны тусгалд харж болох графитти

Нэг хэсэг энэ зураг хаа сайгүй л явж байсан. Хүн бүхэн гоё сайхныг нь гайхан бишрээд л. Гэхдээ харамсалтай нь энэ бол засварласан зураг юм. Тус байшин дээрх графиттигийн тухайд үнэхээр байдаг боловч усны тусгал нь ингэж харагддаггүй. Литвийн Мариампол хотод байрлах байшин дээр Рэй Барткус хэмээх гудамжны зураач графиттиг зурсан бөгөөд усны тусгал дээр зөв харагдуулахыг хүссэндээ ийн буруу харуулж зурсан юмсанж. Гэвч түүний санаснаар болоогүй.

Оросын нэг өдөр

Энэ зураг бол бодит. Үнэхээр л цагаан баавгай автобуснаас бууж байна. Гэхдээ тус баавгай нь жинхэнэ биш юм. Хоёр залуу цагаан баавгайны өмсгөл өмсөж, ийн нийтийн тээврийн хэрэгслээс бууж байгаа нь гэрэл зурагчны дуранд буусан аж. Энэ нь Хойд туйлыг аврах кампанит ажлын нэг хэсэг байв.

Халимны нугалам дахь мегалодоны шүд

Дээрх зураг дээр мегалодоны шүд, халимны яс шиг харагддаг боловч өөр өөр цаг үед өөр өөр газраас олдсон чулуужсан ясыг харуулжээ. Гэхдээ нэг чадварлаг худалдагч тэднийг нэгтгэн нэг баримал болгов. Хэрэв халимны сээр нуруунд зоогдсон мегалодоны шүд үнэхээр олдсон бол энэ нь хэдэн сая долларын үнэтэй бөгөөд археологийн музейд байх ёстой. Дашрамд хэлэхэд энэ зураг анх 2012 онд интернетээр цацагдсан ба ердөө 125 доллараар зарагдсан байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!