Өнгөрсөн үеийн хүмүүстэй танил мэт дүр төрхтэй болсон алдартнууд

Алдартай одууд улаан хивсний ёслол дээр хамгийн гайхалтай дүр төрхтэйгээр ирдэг. Тэдгээр одууд зарим нь өнгөрсөн үеийн хэн нэгнийг санагдуулахын тулд дүр төрхөө хувиргадаг бол зарим нь бусад алдартантай адил болсоноо ч анзаардаггүй байх.

Бид та бүхэнд өнөө үеийн алдартнуудын улаан хивсний гоёл өнгөрсөн үеийн ямар алдартнуудыг санагдуулахуйц байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.

Бианка Жаггер (1977), Кайя Гербер (2021)

Өдгөө 20 настай загвар өмсөгч бүсгүй Бианка Жаггер-ийн даашинзтай төстэй даашинз өмссөн байна. Бианка 1977 онд өмсөж байсан бол Кайя 44 жилийн дараа өмсчээ.

Анна Николь Смит (1994), Клое Кардашьян (2019)

Кардашьян 90-ээд оны үеийн алдартай шаргал үстэй эмэгтэйчүүд шиг харагдахыг хичээжээ. Түүний Инстаграм дахь постонд шүтэн бишрэгчид нь маш сайхан сэтгэгдлүүд бичсэн байна.

Хеди Ламарр (1941), Эмили Блант (2021)

Met Gala-д өмссөн Блантын толгойн гоёл нь Ламаррын Зигфельд охины зүүсэн диадемийг санагдуулав.

Анжелина Жоли (2018), Чарлиз Терон (2020)

Жоли хөлөө гайхуулсан гоёмсог даашинзанд дуртай. 2020 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Чарлиз Терон түүнтэй төстэй даашинз өмссөн байв.

C-3PO (1977) ба Лил Нас X (2021)

Залуу реппер Lil Nas X ээдрээтэй зүйлүүдэд дуртай. Тиймээс Met Gala арга хэмжээний үеэр тэрээр Star Wars киноны C-3PO-той төстэй алтан хуяг өмссөн байв.

Наоми Кэмпбелл (1999), Дуа Липа (2021)

2021 онд дуучин 22 жилийн өмнө Кэмпбеллийн өмссөн байсан Versace даашинзыг санагдуулам даашинз өмссөн зургийг та харж байна.

Кейт Мосс (2012), Сиенна Миллер (2013)

Кейт Мосс, Сиенна Миллер нарын хоорондох маргаантай холбоотой олон цуу яриа гарсан. Сиеннаг загвар өмсөгчийн хэв маягийг хуулсан гэж буруутгаж байсан, жишээлбэл, таны харж байгаа энэхүү ирвэсний өнгөтэй хувцас юм. Харин 2014 онд эмэгтэйчүүд сайн найзууд шиг гэрэл зурагчдын өмнө зургаа авахуулж байсан.

Шер (2004), Женнифер Лопез (2019)

Женнифер Лопезын стилистүүд энэ хувцасыг бүтээхдээ Шерээс санаа авсан байж магадгүй юм. Шер 70-аад оны сүүлээр ийм хувцас өмсдөг байжээ. Мөн Ким Кардашьян Лопесыг өмссөний дараа яг ийм хувцастай гарч ирсэн нь сонирхолтой юм.

Анна Мэй Вонг (1934), Жемма Чан (2021)

Чан Холливудад алдартай болсон анхны Хятад жүжигчин болох Анна Мэй Вонг-д хүндэтгэл үзүүлэхээр шийджээ.

Одри Хепберн (1964), Кендалл Женнер (2021)

Кендалл Женнерийн шинэ дүр төрх нь Одри Хепберний дүрээс санаа авсан нь харагдаж байна.

Рианна (2012), Рита Ора (2014)

Эдгээр одод мэргэжлийн онцлогоос шалтгаалан бие биедээ дургүй байдаг бөгөөд тэдний хувцаслалт ихэвчлэн төстэй байдаг гэсэн цуу яриа байдаг.

Ариана Гранде (2018), Кортни Кардашян (2019)

Кортни Кардашьян, Ариана Гранде нар найзууд бөгөөд 3 жилийн өмнө Кардашьян дуучны гадаад төрхийг дуурайж үзээд зургуудаа өөрийн цахим хаягтаа хуваалцжээ.

Алисия Силверстоун (Clueless, 1995), Ирина Шейк (2021)

Загвар өмсөгч бүсгүй гудамжинд энгийн алхахдаа ч гэсэн үзэсгэлэнтэй харагдах дуртай. Тиймээс, нэгэн удаа тэрээр Алисиа Силверстоуны өмссөн костюм шиг алаг костюм өмссөн байна.

Шер (1973), Лурдес Леон (2021)

Лурдес Леоний хувцаслалт Шерээс санаа авсан гэх цуу яриа нилээдгүй гарсан.

Мэрилин Монро (1957), Билли Айлиш (2021)

Дуучин Met Gala-д домогт Мэрилин Монрогийн Холливудын сонгодог загварын даашинз, үс засалтыг сонгосон.

Жессика Раббит (1988), Жижи Хадид (2021)

Gigi Hadid Met Gala -д улаан үсээрээ олныг гайхшруулсан. Тэрээр 60-аад оны дур булаам хэв маягийг сонгосон бөгөөд олон хүмүүс хүүхэлдэйн киноны баатар Жессика Раббиттай адилтган харсан юм.

Алдартнууд даашинзаа өнгөрсөн үеэс санаа авч бүтээдэг гэж та бодож байна уу? Эсвэл эдгээр бүх жишээнүүд зүгээр л давхцал уу?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!